2014-09-17

ТАЗОС: МОНГОЛ ОРЧУУЛГЫН УЛАМЖЛАЛ сэдэвт уулзалт болов.

МОНГОЛ ОРЧУУЛГЫН УЛАМЖЛАЛ сэдэвт уулзалт болов.




Monday, May 5, 2014


Орчуулгын клубийн урилгаар 5-р сарын 2-нд МУИС-ийн ШУС, Хүмүүнлэгийн Ухааны салбарын Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхмийн багш, доктор, дэд профессор Д. Бүрнээ ХИС-д хүрэлцэн ирж МОНГОЛ ОРЧУУЛГЫН УЛАМЖЛАЛ сэдвээр оюутнуудтай уулзаж ярилцлаа. Тэрбээр төвд, санскрит, перс, хятад, манж зэрэг олон хэлнээс монголчууд эртнээс нааш орчуулга хийж байсан талаар сонирхолтой яриа өрнүүлж, тэртээ 1742 онд зохиогдсон “Мэргэд гарахын орон“  толь бичигт дэвшүүлсэн орчуулгын онолын зарчим, нэр томъёоны орчуулга, мөн Ганжуур, Данжуурын монгол орчуулгын  тухай бидний мэдэхгүй олон сайхан баримтыг ярьж сонирхуулсан юм.

Уулзалтын үеэр Орчуулгын клубээс зарласан орчуулгын уралдаанд шалгарч байр эзэлсэн япон, хятад, англи, герман, франц, орос хэлний ангийн оюутнуудад шагналыг нь гардуулж өгөв. 

Сурвалж: http://translationclub.blogspot.com/2014/05/blog-post.html 
Техник-аргазүйн онлайн семинар (ТАЗОС) 

No comments:

Post a Comment