2014-11-11

Мэдээлэл холбооны технологийн нэр томьёо, түүний цахим сан бүрдүүлэх нь Г.Баярмаа

Мэдээлэл холбооны технологийн нэр томьёо, түүний цахим сан бүрдүүлэх нь

Г.Баярмаа

Сурвалж: http://www.stf.mn/index.php?option=com_content&view=article&id=5&Itemid=113&buteel=9431&lang=mn 

Салбар: Нийгэм

Улсын дугаар: 2989

Хамгаалсан он: 2014

Бидний бүрдүүлсэн нэр томьёоны өгөгдлийн сан нь бусад салбарын нэр томьёоны сан олноор үүсэх үндэс болох бөгөөд цаашид олон судлаачид корпус хэл шинжлэл аргаар монгол нэр томьёог судлах боломжтой болгоно. Мэдээлэл холбооны нэр томьёог хэл шинжлэлийн үүднээс боловсронгуй болгох нь машинд таниулахад нэр томьёо бүтээх зөв загвар үүсгэхэд чухал нөлөөтэй юм. Иймээс тухайн салбарт шинэ нэр томьёо бүтээх дагаврыг нарийн тогтоох, мөн бусад нэр томьёо бүтээх аргуудын талаар судлан үзлээ. Мэдээлэл холбооны салбарт хамаарах онлайн хэлбэрт байгаа 12 мянга гаруй шинэ болон хуучин нэр томьёог утга, бүтцийн үүднээс судалж, түүний хүрээг хязгаарыг тогтоосны үр дүнд эрдэмтэн судлаачдын тогтоосон нэр томьёо бүтээх үндсэн аргуудыг задалж оруулан өгөгдлийн сангийн загвар үүсгэж эхлэхийг чухалчлав. Мэдээлэл холбооны салбарын нэр томьёо нь гол төлөв нийлмэл үгээр бүтсэн байгаа ба монгол хэлэнд нэр үг бүтээдэг 80 орчим дагавраас –гч, уур, -аас, -уур, үүр- зэрэг дагаврууд идэвхитэй хэрэглэгдэж байна. Үгийн сан-утга зүйн аргаас хуулах, зээлдэх, үг товчлох аргыг голлон хэрэглэжээ. Мэдээлэл холбооны салбарт сүүлийн үед хэрэглэж буй толь бичгүүдэд ойролцоо нэр томьёо хэт их байгаа нь цаашид хэл шинжлэлийн үүднээс нарийвчлан боловсруулах шаардлагатай.
Та энэхүү диссертацийг Шинжлэх ухаан технологийн сангийн номын санд ирж уншиж болно. Хаяг: МТҮПаркийн 325 тоот Утас:312642

No comments:

Post a Comment