2014-09-25

Мэндчилгээ

From: Бадамдорж Батбаяр
To: ИССАИ стандартыг нутагшуулах төсөл, редакцийн багт

Re: ИССАИ стандарты на русском языке
Сайн байна уу? Сайхан намаржиж байна уу?

Та бүхэн тун чухал ажил хийж байгаа юм байна. 
Амжилт хүсье. 
Лимагийн ба Мексикийн тунхаглалууд, Ёс суртахууны дүрэм, ИНТОСАИ-н хуучин стандартыг би орчуулж байсан.
Миний "Төрийн аудит: тогтолцоо, арга зүй" номын хавсралтад бий. 
Хавар би Киргизэд ажиллаж байхдаа олж авсан, орос хэл дээр орчуулагдсан стандартыг (Лимагийн ба Мексикийн тунхаглалууд, Ёс суртахууны дүрэм) хавсралтаар хүргүүлэв. Ер нь орос хэл дээр орчуулсан стандарт ховор юм билээ.

Хүндэтгэсэн,


Батбаяр


Б Батбаяр "Төрийн аудит: тогтолцоо, аргазүй" 2007. 

хавтас, 

гарчиг, 

ашигласан материал 

зэргийг зохиогчийнх ньзөвшөөрлөөр блогт тавьсныг энд дарж үзнэ үү.

2014-09-21

ТАЗОС: Богд хааны ордон музей

Техник-аргазүйн онлайн семинар (ТАЗОС): Музей тайлбарлагчтай үзэхэд Монгол хэлний найруулгазүйгээ зугаатай сайжруулж болмоор санагдлаа.
 


Өнгөрсөн амралтын өдрөөр Богд хааны ордон музейг үзвэл өнөө засвартай байгаа
Байгалийн түүхийн /Төв/ музей-гээс дутахгүй үзмэр үзэн баяслаа.

Ямар ч байсан өнөө сөнөн мөхсөн далавчгүй оцон шувуу /пингвин/-г монголоор "гагар" гэдгийг мэдэж, үгсийн сангаа нэг үгээр боловч арвижууллаа. Бас бус гүн ухааны нэлээд үг хэллэг, орчуулгын монгол эртний уламжлалаас тайлбар унших зуур олж мэдэх гэж нэлээд эргэлдэв.

VIII Богд Жавзандамба хутагт төвөд хүн байсан бөгөөд түүнийг монголжуулах гээд халхын ноёд хүүхэд ахуй цагаас нь тоглох тоглоом сэлтий нь хүртэл жижиг загварын монгол гэр тэргүүтнээр тоглуулж байсан явдалыг олж мэдэх, бас нүдээр үзэж, чихээр сонсохын сацуу өнөө харьжсан монголчуудаа эргүүлэн монгол болгон сурган хүмүүжүүлэх, бас мөн орчуулга, ариутган шүүхэд шамдаж буй бидний ажилд нэмэр тус болох зэргээр сэтгэгдэл төрснийг үүгээр уламжлах байна.
Сайн үйл дэлгэртүгэй!