2014-11-11

Монгол улс дахь өмч хувьчлалын үйл явцыг төгөлдөржүүлэх асуудлууд

Монгол улс дахь өмч хувьчлалын үйл явцыг төгөлдөржүүлэх асуудлууд

Н.Ганбямба

Сурвалж: http://www.stf.mn/index.php?option=com_content&view=article&id=5&Itemid=113&buteel=7503&lang=mn

Салбар: Нийгэм

Улсын дугаар: 1473

Хамгаалсан он: 2004

1.Монгол улс дахь өмч хувьчлалын үйл явцыг макро түвшинд нэгтгэн дүгнэх 2. Монгол дахь өмч хувьчлалыг шилжилтийн эдийн засагтай орнуудад хийгдэж байгаа өмч хувьчлалын үйл явцтай харьцуулан жишиж хувьчлалын нийтлэг болон онцлог талуудыг тодорхойлох 3. Манйа улсын цаашдын хувьчлалд анхаарах тулгамдсан зарим асуудлыг өмч хувьчлалыг төгөлдөржүүлэх санал зөвлөлмжийн хэлбэрээр дэвшүүлэн тавихад оршино.
Та энэхүү диссертацийг Шинжлэх ухаан технологийн сангийн номын санд ирж уншиж болно. Хаяг: МТҮПаркийн 325 тоот Утас:312642

Санхүүгийн тайлагналын үндэсний стандартын онол аргазүйн тулгамдсан асуудал

Санхүүгийн тайлагналын үндэсний стандартын онол аргазүйн тулгамдсан асуудал

Ц.Гунгаанямбуу


Сурвалж: http://www.stf.mn/index.php?option=com_content&view=article&id=5&Itemid=113&buteel=7838&lang=mn 

Салбар: Нийгэм

Улсын дугаар: 1631

Хамгаалсан он: 2006

Санхүүгийн тайлагналын үндэсний стандартын онол арга зүйг боловсруулахдаа Нягтлан бодогчдын олон улсын холбоо, Австралийн мэргэшсэн нягтлан бодогчдын институт, АНУ, ОХУ- ын судлаачдын нягтлан бодох бүртгэлийн хөтлөлт, санхүүгийн тайлагналын судалгааны сүүлийн үеийн загварыг үндэсний онцлогтойгоор ашиглах санал дэвшүүлсэнд оршино.
Та энэхүү диссертацийг Шинжлэх ухаан технологийн сангийн номын санд ирж уншиж болно. Хаяг: МТҮПаркийн 325 тоот Утас:312642

Төрийн аудитын тогтолцоо, аргазүйн шинэчлэлийн зарим асуудал


Төрийн аудитын тогтолцоо, аргазүйн шинэчлэлийн зарим асуудал

Б.Батбаяр

Сурвалж: http://www.stf.mn/index.php?option=com_content&view=article&id=5&Itemid=113&buteel=8570&lang=mn 

Салбар: Нийгэм

Улсын дугаар: 2422

Хамгаалсан он: 2009

Төрийн аудитын тогтолцоо, арга зүйн шинэчлэлийн зарим асуудал хэмээх энэхүү диссертаци нь судалгааны ажлын зорилтуудын дагуу: 1.Төрийн аудитын онол, арга зүйн үндэс 2.Монгол Улсын төрийн аудитын өнөөгийн төлөв байдалд хийсэн шинжилгээ 3.Монгол Улсын төрийн аудитын тогтолцоо, арга зүйг боловсронгуй болгох зарим асуудал гэсэн гурван бүлэгтэй. Төрийн аудитын мөн чанар, зориулалт, тогтолцооны хэлбэрүүд, эрх зүйн орчин, нийтлэг бүрэн эрх, хараат бус байдлын зарчмууд, төрийн аудитын төрөл, стандарт, арга зүйг судалсан судалгааны үр дүнг нэгдүгээр бүлэгт толилуулав. Үүнд төрийн аудитын нийтээр хүлээн зөвшөөрсөн зарчмууд, олон улсын стандарт, нийтлэг жишиг, загвар, шилдэг туршлагыг энэхүү судалгааны гол судлагдахуун болгосон бөгөөд аудитын үүсэл, хэрэгцээ шаардлага, зориулалт, мөн чанарыг тайлбарлахдаа менежментийн болон орчин үеийн эдийн засгийн онолын зарим чиглэлийг ашиглав. Хоёрдугаар бүлэгт Монгол Улсын төрийн аудитын байгууллагын тогтолцоо, эрх зүйн орчин, бүрэн эрх, хараат бус байдал, төрийн аудитын стандарт, арга зүйн хөгжлийн төлөв байдал, хандлагыг тодорхойлсон бөгөөд ингэхдээ тэдгээрийг төрийн аудитын нийтээр хүлээн зөвшөөрсөн зарчмууд, олон улсын стандарт, жишиг, шилдэг туршлагатай харьцуулан судлахыг зорилоо. Төрийн аудитыг хөгжүүлж ирсэн дэлхийн улс орнуудын туршлага, төрийн аудитын тогтолцоо, арга зүйн холбогдолтой олон улсын стандарт, жишиг, шилдэг туршлагын талаархи судалгаа, Монгол Улсын төрийн аудитын байгууллагын тогтолцоо, арга зүйн хөгжлийн өнөөгийн байдалд хийсэн дүн шинжилгээнд үндэслэн Монгол Улсын төрийн аудитын тогтолцоо, арга зүйг боловсронгуй болгох чиглэлээр судлаачийн зүгээс дэвшүүлж буй зарим саналыг гуравдугаар бүлэгт оруулав.
Та энэхүү диссертацийг Шинжлэх ухаан технологийн сангийн номын санд ирж уншиж болно. Хаяг: МТҮПаркийн 325 тоот Утас:312642

Улсын секторын санхүүгийн дотоод хяналтын тогтолцоог боловсронгуй болгох зарчим

Улсын секторын санхүүгийн дотоод хяналтын тогтолцоог боловсронгуй болгох зарчим

Д.Авирмэд


Сурвалж: http://www.stf.mn/index.php?option=com_content&view=article&id=5&Itemid=113&buteel=9037&lang=mn 

Салбар: Нийгэм

Улсын дугаар: 2650

Хамгаалсан он: 2011

Санхүүгийн дотоод хяналт нь Улсын секторын шинэ чиглэл юм. Энэхүү диссертацид улсын секторын санхүүгийн дотоод хяналтын агуулга, үүрэг, зохион байгуулалтын талаар эрдэмтэн, судлаачдын үзэл баримтлалыг судлан дүгнэлт хийж, манай орны улсын секторын онцлогтой холбоотойгоор санхүүгийн дотоод хяналтын тогтолцоог “салбарын” түвшинд бүрдүүлэх нь зүйтэй болох; түүнчлэн улсын секторын санхүүгийн дотоод хяналт зөвхөн нягтлан бодох бүртгэлээр тавих хяналтаар хязгаарлагдахгүй, үр дүнд чиглэсэн байх ба энэ нь онолын хувьд зах зээлийн орнуудын бизнесийн салбарт өргөнөөр хэрэглэгдэн үр дүнгээ өгч байгаа санхүүгийн дотоод хяналтын загвар болох COSO загварт тулгуурлах, арга зүйн хувьд орчин үеийн удирдлагын хяналтын BS картын загварыг үзүүлэлт, хэмжилтийг нь зохистойгоор өөрчилснөөр ашиглах боломжтой, ингэснээр төсвийн санхүүжилтийг үйл ажиллагааны үр дүнтэй холбох, төрийн зүгээс нийгэмд үзүүлэх үйлчилгээний чанарыг сайжруулах зэрэг олон талын ач холбогдолтой болох талаар авч үзсэн болно.
Та энэхүү диссертацийг Шинжлэх ухаан технологийн сангийн номын санд ирж уншиж болно. Хаяг: МТҮПаркийн 325 тоот Утас:312642

Гамшгаас хамгаалах менежментийн тогтолцооны өнөөгийн байдал, хөгжлийн хандлага

Гамшгаас хамгаалах менежментийн тогтолцооны өнөөгийн байдал, хөгжлийн хандлага

Д.Сэржмядаг

Сурвалж: http://www.stf.mn/index.php?option=com_content&view=article&id=5&Itemid=113&buteel=9290&lang=mn 


Салбар: Нийгэм

Улсын дугаар: 2854

Хамгаалсан он: 2013

Судалгааны ажлын зорилго нь олон улсын гамшгаас хамгаалах менежментийн хөгжлийн чиг хандлагыг судалж, Монгол Улсын гамшгаас хамгаалах менежментийн тогтолцооны өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийж, хөгжлийн хандлагыг тодорхойлоход чиглэсэн санал, зөвлөмж боловсруулахад оршино.
Диссертацийн хүрээнд дараах судалгааны ажлыг хийж, үр дүнг нь ашиглав. Үүнд:
- гамшгаас хамгаалах менежментийн онол, арга зүйг гамшгийн онол, гамшгаас хамгаалах менежментийн үзэл баримтлалын хөгжлийн хандлагыг дэлхий нийтийн болон Монгол улс дахь гамшгаас хамгаалах үзэл баримтлалын өнгөрсөн, одоо, ирээдүйн төлөв байдалд харьцуулсан судалгаа хийж тодорхойлсон
- гамшгаас хамгаалах нийтлэг харилцааг зохицуулсан хэм хэмжээний хүрээнд агуулгын шинжилгээ хийж өнөөгийн байдлыг болон эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох шаардлага, нөхцлийг тодорхойллоо
- гамшгаас хамгаалах менежментийн тогтолцооны бүтцэд орчин үеийн гамшгаас хамгаалах менежментийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэхтэй холбоотой ямар давуу, сул тал болон боломж, аюул агуулагдаж буйд шинжилгээ хийж, бүтцийг боловсронгуй болгох шийдлийг санал болгов.
- гамшгаас хамгаалах үйл ажиллагааны ерөнхий хандлагыг тодорхойлж, зарим нэг арга хэмжээ хэрэгжихгүй байгаа шалтгааныг тогтоож, үйл ажиллагааг боловсронгуй болгох арга замыг дэвшүүлсэн.
- гамшгаас хамгаалах хүч хэрэгслийн чадавхыг хүний болон техник хэрэгсэл, санхүүгийн нөөц гэсэн үзүүлэлтээр шинжилгээ хийж, чадавхтай холбоотой тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх зарим арга замыг тодорхойллоо.
Та энэхүү диссертацийг Шинжлэх ухаан технологийн сангийн номын санд ирж уншиж болно. Хаяг: МТҮПаркийн 325 тоот Утас:312642

Мэдээлэл холбооны технологийн нэр томьёо, түүний цахим сан бүрдүүлэх нь Г.Баярмаа

Мэдээлэл холбооны технологийн нэр томьёо, түүний цахим сан бүрдүүлэх нь

Г.Баярмаа

Сурвалж: http://www.stf.mn/index.php?option=com_content&view=article&id=5&Itemid=113&buteel=9431&lang=mn 

Салбар: Нийгэм

Улсын дугаар: 2989

Хамгаалсан он: 2014

Бидний бүрдүүлсэн нэр томьёоны өгөгдлийн сан нь бусад салбарын нэр томьёоны сан олноор үүсэх үндэс болох бөгөөд цаашид олон судлаачид корпус хэл шинжлэл аргаар монгол нэр томьёог судлах боломжтой болгоно. Мэдээлэл холбооны нэр томьёог хэл шинжлэлийн үүднээс боловсронгуй болгох нь машинд таниулахад нэр томьёо бүтээх зөв загвар үүсгэхэд чухал нөлөөтэй юм. Иймээс тухайн салбарт шинэ нэр томьёо бүтээх дагаврыг нарийн тогтоох, мөн бусад нэр томьёо бүтээх аргуудын талаар судлан үзлээ. Мэдээлэл холбооны салбарт хамаарах онлайн хэлбэрт байгаа 12 мянга гаруй шинэ болон хуучин нэр томьёог утга, бүтцийн үүднээс судалж, түүний хүрээг хязгаарыг тогтоосны үр дүнд эрдэмтэн судлаачдын тогтоосон нэр томьёо бүтээх үндсэн аргуудыг задалж оруулан өгөгдлийн сангийн загвар үүсгэж эхлэхийг чухалчлав. Мэдээлэл холбооны салбарын нэр томьёо нь гол төлөв нийлмэл үгээр бүтсэн байгаа ба монгол хэлэнд нэр үг бүтээдэг 80 орчим дагавраас –гч, уур, -аас, -уур, үүр- зэрэг дагаврууд идэвхитэй хэрэглэгдэж байна. Үгийн сан-утга зүйн аргаас хуулах, зээлдэх, үг товчлох аргыг голлон хэрэглэжээ. Мэдээлэл холбооны салбарт сүүлийн үед хэрэглэж буй толь бичгүүдэд ойролцоо нэр томьёо хэт их байгаа нь цаашид хэл шинжлэлийн үүднээс нарийвчлан боловсруулах шаардлагатай.
Та энэхүү диссертацийг Шинжлэх ухаан технологийн сангийн номын санд ирж уншиж болно. Хаяг: МТҮПаркийн 325 тоот Утас:312642

Зурган файлыг нэгтгэн .pdf файл болгон хувиргах тухайд

Дараах холбоосыг ашиглаж болно.

http://www.convert-jpg-to-pdf.net/ 

10 ХУРУУНЫ БИЧЭЭЧ ПРОГРАМ

Глобал коммуникейшн ХХК

10 ХУРУУНЫ БИЧЭЭЧ ПРОГРАМ

Үнэгүй татаад аваарай.
share share share
Монгол, Англи гарын байрлалд ажиллана. Microsoft Visual Basic хэл дээр бүрэн обьект 
хандалтаар бичсэн. /Зохиосон 1999 он. Чулуухайн Даваадорж /

Яг одоогийн байдлаар ойролцоогоор 65.000 хүн татаж аваад байна.
GoGo share-д сүүлд татаж авахаар тавихад 8000 орчим хүн татаж аваад байна.
Цааш нь хүүхэд залуучуудад үнэгүй тараагаарай....
ЖИЧ: Монгол үсгийн фонт танихгүй байвал REALMON суулгаарай

Татаж авах линк:  http://share.gogo.mn/7gOABdboa937901391580105/Fast
Ажиллах заавар video : Энд дарна уу
Зохиогч: https://www.facebook.com/zarlav