2014-11-11

Төрийн аудитын тогтолцоо, аргазүйн шинэчлэлийн зарим асуудал


Төрийн аудитын тогтолцоо, аргазүйн шинэчлэлийн зарим асуудал

Б.Батбаяр

Сурвалж: http://www.stf.mn/index.php?option=com_content&view=article&id=5&Itemid=113&buteel=8570&lang=mn 

Салбар: Нийгэм

Улсын дугаар: 2422

Хамгаалсан он: 2009

Төрийн аудитын тогтолцоо, арга зүйн шинэчлэлийн зарим асуудал хэмээх энэхүү диссертаци нь судалгааны ажлын зорилтуудын дагуу: 1.Төрийн аудитын онол, арга зүйн үндэс 2.Монгол Улсын төрийн аудитын өнөөгийн төлөв байдалд хийсэн шинжилгээ 3.Монгол Улсын төрийн аудитын тогтолцоо, арга зүйг боловсронгуй болгох зарим асуудал гэсэн гурван бүлэгтэй. Төрийн аудитын мөн чанар, зориулалт, тогтолцооны хэлбэрүүд, эрх зүйн орчин, нийтлэг бүрэн эрх, хараат бус байдлын зарчмууд, төрийн аудитын төрөл, стандарт, арга зүйг судалсан судалгааны үр дүнг нэгдүгээр бүлэгт толилуулав. Үүнд төрийн аудитын нийтээр хүлээн зөвшөөрсөн зарчмууд, олон улсын стандарт, нийтлэг жишиг, загвар, шилдэг туршлагыг энэхүү судалгааны гол судлагдахуун болгосон бөгөөд аудитын үүсэл, хэрэгцээ шаардлага, зориулалт, мөн чанарыг тайлбарлахдаа менежментийн болон орчин үеийн эдийн засгийн онолын зарим чиглэлийг ашиглав. Хоёрдугаар бүлэгт Монгол Улсын төрийн аудитын байгууллагын тогтолцоо, эрх зүйн орчин, бүрэн эрх, хараат бус байдал, төрийн аудитын стандарт, арга зүйн хөгжлийн төлөв байдал, хандлагыг тодорхойлсон бөгөөд ингэхдээ тэдгээрийг төрийн аудитын нийтээр хүлээн зөвшөөрсөн зарчмууд, олон улсын стандарт, жишиг, шилдэг туршлагатай харьцуулан судлахыг зорилоо. Төрийн аудитыг хөгжүүлж ирсэн дэлхийн улс орнуудын туршлага, төрийн аудитын тогтолцоо, арга зүйн холбогдолтой олон улсын стандарт, жишиг, шилдэг туршлагын талаархи судалгаа, Монгол Улсын төрийн аудитын байгууллагын тогтолцоо, арга зүйн хөгжлийн өнөөгийн байдалд хийсэн дүн шинжилгээнд үндэслэн Монгол Улсын төрийн аудитын тогтолцоо, арга зүйг боловсронгуй болгох чиглэлээр судлаачийн зүгээс дэвшүүлж буй зарим саналыг гуравдугаар бүлэгт оруулав.
Та энэхүү диссертацийг Шинжлэх ухаан технологийн сангийн номын санд ирж уншиж болно. Хаяг: МТҮПаркийн 325 тоот Утас:312642

No comments:

Post a Comment