2014-11-11

Гамшгаас хамгаалах менежментийн тогтолцооны өнөөгийн байдал, хөгжлийн хандлага

Гамшгаас хамгаалах менежментийн тогтолцооны өнөөгийн байдал, хөгжлийн хандлага

Д.Сэржмядаг

Сурвалж: http://www.stf.mn/index.php?option=com_content&view=article&id=5&Itemid=113&buteel=9290&lang=mn 


Салбар: Нийгэм

Улсын дугаар: 2854

Хамгаалсан он: 2013

Судалгааны ажлын зорилго нь олон улсын гамшгаас хамгаалах менежментийн хөгжлийн чиг хандлагыг судалж, Монгол Улсын гамшгаас хамгаалах менежментийн тогтолцооны өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийж, хөгжлийн хандлагыг тодорхойлоход чиглэсэн санал, зөвлөмж боловсруулахад оршино.
Диссертацийн хүрээнд дараах судалгааны ажлыг хийж, үр дүнг нь ашиглав. Үүнд:
- гамшгаас хамгаалах менежментийн онол, арга зүйг гамшгийн онол, гамшгаас хамгаалах менежментийн үзэл баримтлалын хөгжлийн хандлагыг дэлхий нийтийн болон Монгол улс дахь гамшгаас хамгаалах үзэл баримтлалын өнгөрсөн, одоо, ирээдүйн төлөв байдалд харьцуулсан судалгаа хийж тодорхойлсон
- гамшгаас хамгаалах нийтлэг харилцааг зохицуулсан хэм хэмжээний хүрээнд агуулгын шинжилгээ хийж өнөөгийн байдлыг болон эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох шаардлага, нөхцлийг тодорхойллоо
- гамшгаас хамгаалах менежментийн тогтолцооны бүтцэд орчин үеийн гамшгаас хамгаалах менежментийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэхтэй холбоотой ямар давуу, сул тал болон боломж, аюул агуулагдаж буйд шинжилгээ хийж, бүтцийг боловсронгуй болгох шийдлийг санал болгов.
- гамшгаас хамгаалах үйл ажиллагааны ерөнхий хандлагыг тодорхойлж, зарим нэг арга хэмжээ хэрэгжихгүй байгаа шалтгааныг тогтоож, үйл ажиллагааг боловсронгуй болгох арга замыг дэвшүүлсэн.
- гамшгаас хамгаалах хүч хэрэгслийн чадавхыг хүний болон техник хэрэгсэл, санхүүгийн нөөц гэсэн үзүүлэлтээр шинжилгээ хийж, чадавхтай холбоотой тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх зарим арга замыг тодорхойллоо.
Та энэхүү диссертацийг Шинжлэх ухаан технологийн сангийн номын санд ирж уншиж болно. Хаяг: МТҮПаркийн 325 тоот Утас:312642

No comments:

Post a Comment