Showing posts with label редакторын хариуцлага. Show all posts
Showing posts with label редакторын хариуцлага. Show all posts

2014-09-21

ТАЗОС: Богд хааны ордон музей

Техник-аргазүйн онлайн семинар (ТАЗОС): Музей тайлбарлагчтай үзэхэд Монгол хэлний найруулгазүйгээ зугаатай сайжруулж болмоор санагдлаа.
 


Өнгөрсөн амралтын өдрөөр Богд хааны ордон музейг үзвэл өнөө засвартай байгаа
Байгалийн түүхийн /Төв/ музей-гээс дутахгүй үзмэр үзэн баяслаа.

Ямар ч байсан өнөө сөнөн мөхсөн далавчгүй оцон шувуу /пингвин/-г монголоор "гагар" гэдгийг мэдэж, үгсийн сангаа нэг үгээр боловч арвижууллаа. Бас бус гүн ухааны нэлээд үг хэллэг, орчуулгын монгол эртний уламжлалаас тайлбар унших зуур олж мэдэх гэж нэлээд эргэлдэв.

VIII Богд Жавзандамба хутагт төвөд хүн байсан бөгөөд түүнийг монголжуулах гээд халхын ноёд хүүхэд ахуй цагаас нь тоглох тоглоом сэлтий нь хүртэл жижиг загварын монгол гэр тэргүүтнээр тоглуулж байсан явдалыг олж мэдэх, бас нүдээр үзэж, чихээр сонсохын сацуу өнөө харьжсан монголчуудаа эргүүлэн монгол болгон сурган хүмүүжүүлэх, бас мөн орчуулга, ариутган шүүхэд шамдаж буй бидний ажилд нэмэр тус болох зэргээр сэтгэгдэл төрснийг үүгээр уламжлах байна.
Сайн үйл дэлгэртүгэй!

2014-09-18

tungalag tamir 2

tungalag tamir 3

tungalag tamir 4

ТАЗОС: Монгол хэлний найруулга зүйн дасгал №3

Техник-аргазүйн онлайн семинар: Монгол хэлний найруулга зүйн дасгал №3

Зууны шилдэг роман Чадраабалын Лодойдамбын"ТУНГАЛАГ ТАМИР" цахим романы аудио хувилбар.


Орчуулагч таны нүдийг хэмнэхийн тулд зөвхөн сонсох аудио цахим романы хувилбарыг танилцуулж байна /Х.Чойбалсан өөрийнхөө нүдийг хэмнэж, машиндаа сонин уншигч хэмээх албан тушаалтан авч явж өдрийн сонин зэргийг уншуулж, сонсдог байсан "тэргүүн" туршлагаас санаа авав/.
Ажилдаа явах, ирэхдээ цаг ашиглан /автомашин жолоодож байгаа бол анхаарлаа сарниулахгүй байхаа тооцоолно биз дээ/ машиндаа болон ажил, амралтаа зугаатай зохицуулах үүднээс сонсохын ялдамд монгол хэлнийхээ найруулга зүйг сайжруулах нэгэн хичээл болно гэж үзэж байгаагаа нуршин юун.



"ТУНГАЛАГ ТАМИР" романы амтанд орсон бол дараагийн ангийг нь алчуур болгон барив.


Хүндэтгэсэн,

Редакцийн баг

2014-09-17

Орчуулагчийн алдаа инфляцийг 90 хувьд хүргэв

www.news.mn-ээс авав.

Украины Үндэсний банкны тэргүүн (УҮБ) Валерия Гонтарева “Ялтын европ стратеги” чуулга дээр хэлэхдээ  жилийн эцсээр хүлээгдэж байгаа инфляцийн төвшний мэдээнд алдаа орсныг хэлжээ.

“Үнэн хэрэгтээ 2014 оны эцсээр  инфляци 90 хувь хүрнэ гэсэн зөгнөлт гэмээр дүгнэлтэд алдаа хавчуулагдсан байлаа. УҮБ-ны  тэргүүн англи хэлээр илтгэхдээ 19 хувь гэснийг орчуулагч нь 90 болгосон” хэмээн эх сурвалж мэдээлэв.

2014 онд дайн тулаан, даяарчлалын улмаас Украины эдийн засаг  маш хүнд байдалд байна. Үндэсний валютын ханш эрчимтэй унасаар жилийн эхэнд гривна доллартай харьцуулахад 8,3 гривна байснаа одоо 14 гривнийг нэг долларт төлж байна.

2014-09-16

ТАЗОС: Монгол хэлний найруулга зүйн дасгал №1: ТУНГАЛАГ ТАМИР

Техник-аргазүйн онлайн семинар (ТАЗОС): Монгол хэлний найруулга зүйн дасгал №1.


Зууны шилдэг роман Чадраабалын Лодойдамбын

"ТУНГАЛАГ ТАМИР" цахим романы аудио хувилбар.


Орчуулагч таны нүдийг хэмнэхийн тулд зөвхөн сонсох аудио цахим романы хувилбарыг танилцуулж байна /Х.Чойбалсан өөрийнхөө нүдийг хэмнэж, машиндаа сонин уншигч хэмээх албан тушаалтан авч явж өдрийн сонин зэргийг уншуулж, сонсдог байсан "тэргүүн" туршлагаас санаа авав/.

Ажилдаа явах, ирэхдээ цаг ашиглан /автомашин жолоодож байгаа бол анхаарлаа сарниулахгүй байхаа тооцоолно биз дээ/ машиндаа болон ажил, амралтаа зугаатай зохицуулах үүднээс сонсохын ялдамд монгол хэлнийхээ найруулга зүйг сайжруулах нэгэн хичээл болно гэж үзэж байна.

Хүндэтгэсэн,

Редакцийн баг

Энд дарж цахим романаа сонсоно уу.

2014-08-20

Монгол хэлний найруулгазүй

Ц.Сүхбаатар Монгол хэлний найруулгазүй


Энэ ном "Интерном" дэлгүүрт байж магадгүй.


Ц. Сүхбаатар гуайн бүтээлийн жагсаалтыг энд дарж үзнэ үү

Бусад онлайн сурвалжийг энд дарж үзнэ үү

2014-08-12

Б.Ринчэн "Шүлэг орчуулах эрдэм"

...Одоо ардын соёл, боловсрол нийгэм тэгш сайхан болж байхад үнэхээр учраа мэдсэн, одоо цагийн соёл боловсролын цээнд хүрсэн яруу найрагч орчуулагч хүн, урьдын боловсрол нимгэн орчуулагч нарын дадсан хэвшлийг соёл өрнөсөн цагт үргэлжлүүлж болохгүй болсныг мэдэж шадын шагналд дуртай орчуулагчинцарын дур зоргоор болгож болохгүйг хэвлэлд нь "редактор" гэж харь үгээр хачирхан сүр бадруулах дуртангууд эрхлэн гаргахдаа эрхэлсэн хүний харицлага уншигч олны өмнө бий гэж шүлгийн орчуулганд орчин үеийн цаг эринд зохилдсон бөгөөд одоо цагийн олон улс, нийтийн журамлан хэрэглэдэг боловсон орчуулгын шаардлага тавьж, сайн шүлгийг саар шүлгэнцэр болгож орчуулдаг замд хориглох тэмдэг босгож, ёстой яруу найргийн авьяаст өндөр боловсролт орчуулагчдыг эрэн хайж, чадлыг нь улам нэмэгдүүлэхийг ч бодох цаг болж, эрдэм их чадалтай яруу найргийн авьяаст орчуулагч ч захаас аван замаас үргэлж байдаггүй тул хайн олж, хайрлан хүмүүжүүлж, улсын наадамд, аймаг сумын ардууд дөрвөн хэлтэй болгоноо сойдоггүй, сонгон олж сорин шилж, эрийн гурван наадамд оруулдаг айргийн тавын тоонд хүргэх гэж мэрийдэгтэй адил шүлгийн орчуулганд сэтгүүл хэвлэлийнхэн бас анхаарал тавьж, сайн зохиол гутаан орчуулахгүйг хичээгүүштэй боловсролын хэмжээнд бид хэдийн хүрээв шүү! Иймд уншигч олонд европ зүгийн шүлгийг монголоор орчуулахад ямар ямар зохион байгуулалт хэмжээ журам байдгаас гол тоймтой хэдэн зүйлийг таниулах нь шүлгийн орчуулга үзээд ямар шаардлага орчуулганд тавих ёстой вэ? гэдгээ мэдэхэд нь хэрэгтэй, бас муу орчуулгыг хаах нэг зүйл болж, нөгөө талаар монголоороо шүлэг бичих дуртай бөгөөд шүлэг найргийг сонирхох хүнд хэрэг болъюу.

"Шүлэг" гэдгийг нь "стандарт" гээд л уншвал бидэнд нэмэр болж юу магад хэмээн билгүүн номч Бямбын Ринчэн гуайн нийтлэлийг блогчийн онлайн болгосон хувилбараар нь холбож тавив.
Нийтлэлийг бүрэн эхээр нь энд дарж үзнэ үү.