Showing posts with label ТАЗОС: нэр томьёо. Show all posts
Showing posts with label ТАЗОС: нэр томьёо. Show all posts
2014-10-02
Нэр томьёоны асуудал (сэтгэл судлал)
2014-10-01
TERMINOLOGY STANDARDIZATION OF MONGOLIAN TECHNICAL VOCABULARY
I have written several formal
recommendations to both the former ATVET and its successor, the new TVET, as
well as Oyu Tolgoi concerning issues related to technical terminology. The logic
for these recommendations came from my consulting work with Oyu Tolgoi, visits
to 10 public and 4 private technical institutions as well as reviews of
numerous existing dictionaries and word lists (glossaries). In the following, I
have compiled the discrete comments in an amalgamated recommendation.
OBJECTIVE
Use of professionally developed
bilingual (Mongolian/English) competency-based curricula with clear outcomes
related to the work required by most international companies and using a
standardized technical terminology
RATIONALE
Through
the combination of my own translation team’s efforts, discussions with OT
internal translators, OT provider translators, higher education institutions,
Mongolian technical specialist contacts elsewhere, and perusal of definitions
from at least 6 technical dictionaries, I can confidently say that there is a
dearth of uniformity in technical terms leading to confusion and potential
safety concerns. This is caused by the changes in both education and technology,
resulting in older technicians being more familiar with Russian terms, while
younger ones are current with some English terminology, thus availing translation for one
technical term in two to three different ways.
For some
English terms there is no Mongolian word, although there may be no need to
translate all technical words into Mongolian. Some translators try to
“Mongolianize” terms, while others favour anglicizing them. Ongoing monitoring
of assessment processes which I have been involved with has thus elicited
several terminological errors and the replacement of more common usage terms.
Although the Mongolian Agency for Standardization and Metrology (MASM) has a
standardization mandate, it has focused on sectors other than TVET up to now. The foregoing
predicates a need for a committee to standardize technical terminology in
Mongolia.
Dictionaries
A common issue
with some existing technical dictionaries is that the words are ordered
thematically, not alphabetically, making it difficult for non-specialists to
find specific terms. Comprehensive indexes are also lacking and there is a
dearth of uniformity in technical terms.
Translation:
At least six dictionaries are available
on-line, with another half dozen hard copies purchasable at various bookstores
and academic publishers in Mongolia. OT itself has a compilation of human
resource and technical terms, while private providers have developed their own
glossaries.
Cooperative effort:
Currently there is no coordination of government,
companies and institutions working separately on similar projects: e.g. one
major multinational in Ulaan Baatar has 6 translators working on technical
manuals from English to Mongolian for their use; their translations, once
vetted for relevance, could be standardized for the trades they covered, with
due credit given; while similar products by other entities could be also
standardized, thus avoiding duplicative efforts and abetting the sharing of
cooperative efforts. However, at present each company develops and retains its
own translations.
Safety:
Having had incidental
discussions with numerous subject-knowledgeable staff, it became evident that some
safety manuals were found to be deficient in the translation leading to
potential safety issues; the reason for this was that the content in the
Mongolian language does not look or sound really Mongolian, but rather is a
literal[1] translation. While effort had been extended to make the translations
identical to the English, when Mongolians read them, the sentences become
unclear or unfinished or incoherent. In some, what is described in the middle
is transformed again by the end.
PROPOSAL
There
need be a thorough review of all manuals with the help of Mongolian linguists,
expatriate translation along with firm-specific and other technical experts.
Properly written, the public and staff will perceive the information positively
and Mongolian documents would become truly standard setting.
I therefore advocate for a national technical
terminology standardization commission to set the standard technical
terminology so that all institutes throughout Mongolia, especially as they
update and expand their curricula, use the same vocabulary. Such a commission
could be responsible for:
·
Standardization of terminology
·
Preparation of specialized glossaries for each trade
·
Revision of glossaries produced by foreign operators
and clients
·
Storage, management and dissemination of terminology
Respectfully submitted,
Ivan G.
Somlai
Director - Global Collaboration (http://globalcollaboration.blogspot.ca/)
Ivan.Somlai@INSEAD.edu (alternatively, ivansomlai@gmail.com)
Associate - Centre for Asia Pacific Initiatives, University of Victoria (www.capi.uvic.ca/)
Managing Editor (since 2006) - International Journal of Social Forestry (www.IJSF.org)
Skype & LinkedIn---Ivan G. Somlai
Director - Global Collaboration (http://globalcollaboration.blogspot.ca/)
Ivan.Somlai@INSEAD.edu (alternatively, ivansomlai@gmail.com)
Associate - Centre for Asia Pacific Initiatives, University of Victoria (www.capi.uvic.ca/)
Managing Editor (since 2006) - International Journal of Social Forestry (www.IJSF.org)
Skype & LinkedIn---Ivan G. Somlai
[1] Literal language refers to words that do not deviate from
their defined meaning, most common in machine-aided translations. Figurative
language refers to words, and groups of words, that exaggerate or alter the
usual meanings of the component words. Idiomatic translation conveys the meaning of the original, or
source text, by using equivalent language and the forms and structures of the
target language, in order to produce a translation that reads like an original.
2014-09-21
ТАЗОС: Богд хааны ордон музей
Техник-аргазүйн онлайн семинар (ТАЗОС): Музей тайлбарлагчтай үзэхэд Монгол хэлний найруулгазүйгээ зугаатай сайжруулж болмоор санагдлаа.
Байгалийн түүхийн /Төв/ музей-гээс дутахгүй үзмэр үзэн баяслаа.
Ямар ч байсан өнөө сөнөн мөхсөн далавчгүй оцон шувуу /пингвин/-г монголоор "гагар" гэдгийг мэдэж, үгсийн сангаа нэг үгээр боловч арвижууллаа. Бас бус гүн ухааны нэлээд үг хэллэг, орчуулгын монгол эртний уламжлалаас тайлбар унших зуур олж мэдэх гэж нэлээд эргэлдэв.
VIII Богд Жавзандамба хутагт төвөд хүн байсан бөгөөд түүнийг монголжуулах гээд халхын ноёд хүүхэд ахуй цагаас нь тоглох тоглоом сэлтий нь хүртэл жижиг загварын монгол гэр тэргүүтнээр тоглуулж байсан явдалыг олж мэдэх, бас нүдээр үзэж, чихээр сонсохын сацуу өнөө харьжсан монголчуудаа эргүүлэн монгол болгон сурган хүмүүжүүлэх, бас мөн орчуулга, ариутган шүүхэд шамдаж буй бидний ажилд нэмэр тус болох зэргээр сэтгэгдэл төрснийг үүгээр уламжлах байна.
Сайн үйл дэлгэртүгэй!
2014-09-17
“Монгол хэлний дэлгэрэнгүй тайлбар толь” дахин хэвлэгдэн гарлаа

Эх хэлээ эрхэмлэн дээдэлдэг хүмүүсийн санал хүсэлтийг хүндэтгэн үзэж, Монгол Улсын ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэмтдийн олон жилийн нөр их хөдөлмөрийн үр дүн болсон “Монгол хэлний дэлгэрэнгүй тайлбар толь” (Таван боть)-ийг дахин хэвлэлээ.
Нийт наяад мянган толгой үг, зуун хорин мянга орчим үг хэллэгийг багтаасан энэхүү тайлбар толь нь төрөлх хэлнийхээ үгсийн баялаг сантай танилцах өргөн олон, оюутан залуус, эрдэмтэн багш нарын өдөр тутмын хэрэглээнд гарын авлага болох төдийгүй орчин цагийн монгол хэлний үсгийн сангийн үндсэн бүрэлдэхүүнийг багтаасан чухал толь билээ. Тус тайлбар толийг авахыг хүсвэл ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнд захиалгаа ирүүлнэ үү.
Үнэ: 170,000
Сурвалж: http://www.translationclub.blogspot.com/2013/03/blog-post.html
ТАЗОС: Эх хэлээ эрэмдэглэж хаясан эзэд нь!
Техник-аргазүйн онлайн семинар (ТАЗОС)
Эх хэлээ эрэмдэглэж хаясан эзэд нь!
Эх сурвалж: bayarkhuu.niitlelch.mn 2013 оны 3 сарын 29
Бичсэн: Д. Баярхүү
Монгол хэл маань төрийн хамгаалалтад байх ёстой, эх хэлээ мартвал тусгаар тогтнолоо алдахын цондон ... гэж ирээд л манай хэл бичгийн эрдэмтэн мэргэд үе үе хуралдаж сүйд болдог. Ардчиллын 23 жилд иймэрхүү агуулгатай хурал зөвлөлгөөн, санал дүгнэлт, ярилцлага, уриалга, өргөх бичиг тоогоо алдсан даа. УИХ-д суугаа 76 нөхөрт монгол хэлний хичээл заа гэвэл уухайлаад очиход яг бэлэн. Төрийн яамд, агентлагуудаар монгол хэлний курс дугуйлан байгуулаадхавал манай багш нар яасан дуртай очицгоох бол?
Гол учир нь Монголын төр төрөлх монгол хэлээ ойшоож үзэхгүй байгаад биш юм аа. Харин ч төрийн хэлээ, албан бичгийн хэлээ Монголын төр хамгаалсаар хөгжүүлсээр яваа гэдгийг төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд би сөргүүлж хэлмээр байна. Хаа очиж манай улс Төрийн 4 тэргүүний нүүр үзэхэд тэд нь төрөлх монгол хэлээ төгс төгөлдөр эзэмшсэн хүмүүс байж ирсэн ба тэдний монгол хэлний боловсролд эх хэл минь гээд өнөөдөр халаглаад суугаа тэдгээр эрдэмтэд багшилж гэгээрүүлээд байсан нь юу л бол?
Ц.Элбэгдоржийн урнаар илтгэх чадвар, үгийн барагдашгүй их баялаг, орос боловсролтой С.Баярын монгол хэлээрээ үгийн ганц ч хий гаргахгүй ярих чадвар, тэс хөндлөгийн биохимич Баабарын монгол хэл бичгийн яндашгүй их чадвар, хэвлэлийн инженер Ц.Гомбосүрэнгийн хөрвүүлгийн их авьяасыг манай хэл бичгийн эрдэмтэн мэргэд хөглөж хурцалж өгсөн гэдэгт би л лав итгэхгүй байна. Харин ч эдэн шиг ярьж илтгэж, бичиж, орчуулж чаддаг монгол хэлний эрдэмтэн ховор байх шүү. Эд бол насан туршдаа монгол хэлэндээ сурч суралцаж байгаа хүмүүс. Хүнээсээ л шалтгаална гэсэн дүгнэлт хийж байна.
Эх хэлэнд маань аюулын харанга дэлдлээ гэдгийн эсрэг би байдаг боловч үндэсний хэл бичгээ хайр гамгүй хэрэглэн эрэмдэглэж байгааг хэл бичгийн эрдэмтдийн адил бас хүлээн зөвшөөрдөг. Тэгэхдээ учир шалтгааныг нь реалистаар зөв олж харах хэрэгтэй хэмээн халаглагч эрдэмтэд мэргэддээ зөвлөмөөр байдаг юм.
Энэ чинь хаалттай тэр социализмын үе маань биш шүү дээ. Дэлхийд нээлттэй Монгол. Хөгжил гэрлийн хурдаар. Даяаршил нь дангааршлаасаа давчихсан мэдээллийн эрин зуун. Цахим технологиор дамжаад Монголд өдөр бүр, цаг тутам шинэ мэдлэг мэдээлэл нэвтэрч байна. Монгол хэлнээ хөрвүүлж буулгаж хүчрэхээргүй өдий төдий үг хэллэг, нэр томъёо орж ирж байна. Даяаршлын хурдны аяыг эх хэл маань дааж хүчрэхгүй байна гэдгийг бас зөвшөөрөх хэрэгтэй.
Эх хэлэнд маань аюулын харанга дэлдлээ гэж хавтгайд нь харлуулж, төрдөө гоморхож суухаар юуны өмнө тэр эрэмдэглэж хаясан тодорхой эзэд рүү нь хандмаар байна.
Гол учир нь Монголын төр төрөлх монгол хэлээ ойшоож үзэхгүй байгаад биш юм аа. Харин ч төрийн хэлээ, албан бичгийн хэлээ Монголын төр хамгаалсаар хөгжүүлсээр яваа гэдгийг төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд би сөргүүлж хэлмээр байна. Хаа очиж манай улс Төрийн 4 тэргүүний нүүр үзэхэд тэд нь төрөлх монгол хэлээ төгс төгөлдөр эзэмшсэн хүмүүс байж ирсэн ба тэдний монгол хэлний боловсролд эх хэл минь гээд өнөөдөр халаглаад суугаа тэдгээр эрдэмтэд багшилж гэгээрүүлээд байсан нь юу л бол?
Ц.Элбэгдоржийн урнаар илтгэх чадвар, үгийн барагдашгүй их баялаг, орос боловсролтой С.Баярын монгол хэлээрээ үгийн ганц ч хий гаргахгүй ярих чадвар, тэс хөндлөгийн биохимич Баабарын монгол хэл бичгийн яндашгүй их чадвар, хэвлэлийн инженер Ц.Гомбосүрэнгийн хөрвүүлгийн их авьяасыг манай хэл бичгийн эрдэмтэн мэргэд хөглөж хурцалж өгсөн гэдэгт би л лав итгэхгүй байна. Харин ч эдэн шиг ярьж илтгэж, бичиж, орчуулж чаддаг монгол хэлний эрдэмтэн ховор байх шүү. Эд бол насан туршдаа монгол хэлэндээ сурч суралцаж байгаа хүмүүс. Хүнээсээ л шалтгаална гэсэн дүгнэлт хийж байна.
Эх хэлэнд маань аюулын харанга дэлдлээ гэдгийн эсрэг би байдаг боловч үндэсний хэл бичгээ хайр гамгүй хэрэглэн эрэмдэглэж байгааг хэл бичгийн эрдэмтдийн адил бас хүлээн зөвшөөрдөг. Тэгэхдээ учир шалтгааныг нь реалистаар зөв олж харах хэрэгтэй хэмээн халаглагч эрдэмтэд мэргэддээ зөвлөмөөр байдаг юм.
Энэ чинь хаалттай тэр социализмын үе маань биш шүү дээ. Дэлхийд нээлттэй Монгол. Хөгжил гэрлийн хурдаар. Даяаршил нь дангааршлаасаа давчихсан мэдээллийн эрин зуун. Цахим технологиор дамжаад Монголд өдөр бүр, цаг тутам шинэ мэдлэг мэдээлэл нэвтэрч байна. Монгол хэлнээ хөрвүүлж буулгаж хүчрэхээргүй өдий төдий үг хэллэг, нэр томъёо орж ирж байна. Даяаршлын хурдны аяыг эх хэл маань дааж хүчрэхгүй байна гэдгийг бас зөвшөөрөх хэрэгтэй.
Эх хэлэнд маань аюулын харанга дэлдлээ гэж хавтгайд нь харлуулж, төрдөө гоморхож суухаар юуны өмнө тэр эрэмдэглэж хаясан тодорхой эзэд рүү нь хандмаар байна.
· Эзэд гэдэгт хэнийг нэрлэх вэ гэвэл юуны өмнө манай хэл бичгийн эрдэмтэн мэргэдийн өөрсдийнх нь сургаж боловсруулж бэлтгэн гаргаж буй монгол хэл–уран зохиолын багш нарын томоос том арми байна. Битгий голгодол гарга, тэднийгээ жинхэнэ националистууд болгож бэлтгэ гэж уриалмаар байна.
· Эзэд гэдэгт манай сэтгүүлчдийн томоос том арми араас нь жагсана. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл–сонин, телевиз, FM ажиллуулагч, бичигч хөтлөгч энэ олон мянган нөхөд бол эх хэлээ чухам нүдний цөцгий мэт хайрлах ёстой үүрэгтнүүд биш гэж үү? Хэлэлцээ, хэлэлцээр хоёроо ялгаач ээ хэмээн би бараг 20 жил бичиж байна. Ялгасан юм байхгүй мэдэмхийрэх сэтгүүлчид минь орчуулгын уран зохиолын ном их уншаач, дээр үеийн гадаадын уран зохиолын орчуулгыг судлаач ээ гэж уриалмаар байна.
· Шар сониныхон гэж сэтгүүлчид дотроо хамгийн их нөлөөтэй нь. Чухам шар сонин л орчин цагийн монгол хэлийг тодорхойлж байгаа нь худал биш гэж үү? Шар сонины сэтгүүлчидтэй монгол хэлний эрдэмтэд минь очиж ажиллаач ээ гэж би уриалж байна
· Эзэд гэдэгт манай урлагийнхан хүндтэй байрыг эзэлнэ. Энд шог хошин урлагийн жүжигчид маань хэл бичгийн эрдэмтэн мэргэдээс хамаагүй дээгүүр нэр хүнд, нөлөөтэй, ард түмэнд. Ард түмний олонхийн тархийг эд л ёстой угааж байх шиг. Шог хошин урлагийн жүжигчидтэй монгол хэлний эрдэмтэд минь очиж ажиллаач ээ гэж би уриалж байна. Шашин бол ард түмнийг мунхруулагч хар тамхи мөн гэдэг шиг наад хошин урлаг чинь ард түмэнд ёстой хар тамхи мэт очиж нөлөөлж байна. Үнэнийг хэлэхэд орчин цагийн монгол хэлийг хошин урлаг л тодорхойлж байгаа бус уу?
· Хошин урлагийнхны араас нийтийн ба зохиолын дууны арми жагсана. Үг зохиогч нар минь эх хэлээ хайрлаж хамгаалаач ээ. Та нар эх хэлний оршин тогтнолд маш том үүрэг хариуцлага үүрч байгаа шүү гэж уриалъя.
· Эх хэлээ эрэмдэглэж хаясан эзэд гэдэгт орчуулгын киноныхон бас хүндтэй байрыг эзэлнэ. Үзүүлж л байвал барав гэсэн алтан дүрэм тэнд үйлчлэх ба түүнд эх хэлний хэмжүүр, зохиогчийн эрх гэх юм алга. Гадаадын энэ олон киног хувийн ТВ-үүд уралдан үзүүлж байгааг харахлаар цаадуул нь зохиогчийн эрхийн асуудал босгож тавиад олон улсын оюуны өмчийн байгууллагаар дамжин шүүхдвэл яана даа гэж би айдаг юм.
· Реклам зар сурталчилгааны бүхэл бүтэн арми байна. Сурталчилж борлуулж л байвал барав гэсэн алтан дүрэм тэнд үйлчлэх ба түүнд эх хэлний хэмжүүр ёстой падгүй.
· Гандан хийд, Дашчойлон хийд, бусад том том хийдүүд бол орчин цагийн монгол хэлний оршин тогтнох, хөгжин дэвжихэд ихээхэн үүрэгтэй мэт. Мэдэхгүй тангад хэлээр хурал номоо дүнгэнүүлэх бус, монгол хэлээрээ суртлаа явуулах цаг болсон юм биш үү? Оройтлоо!
· Айл болгон бөөтэй болчихсон гээд байгаа. Бөөгийн шашны бөө, удган, зайран нар минь эх хэлээ мөхөөчихгүй, авч үлдэх тэмцэлд Та нар ихээхэн үүрэгтэй болох нь байна шүү!
Манай хэл бичгийн эрдэмтэн мэргэдийн ажиллах талбар, ажиллах эздийг би дээр заагаад өгчихлөө. Миний манж хэлний багш Ц.Шархүү гэж ёстой нэг эрдэмтэн МУИС-д багшилж байв. Бидэнд юу гэж захидаг байсан гээч. “Явж явж бид Өвөр Монголоос монгол бичгийн багш нараа залах үе ирнэ шүү. Уйгаржин монгол бичгээ тэднээр заалгаж хөглөнө дөө!” гэсэн юм. Аль 1970-аад онд тэгж хэлж байсан нь мөн холыг харсных. Өвөр Монголын “Монгол одон телевиз” монгол хэлний сонголт, найруулга, хэллэгээрээ манай зарим хувийн ТВ-ээс давж байх шиг санагддаг юм даа. Дүгнэлтээ хий!
ТАЗОС: Эх хэлний чадвар хувь хүний хөгжлийг харуулдаг
Техник-аргазүйн онлайн семинар (ТАЗОС)
Эх хэлний чадвар хувь хүний хөгжлийг харуулдаг
Профессор Ж. Баттөр /МУИС, ОУХС/
Түүхийн хуудсууд
Монгол хэл бол дэлхийн эртний хэлнүүдийн нэг юм. Хэдийгээр тун цөөхөн баримт үлдсэн, түүхэн урт удаан хугацаанд асар их өөрчлөгдсөн ч бүр Хүннүгийн үеэс л үндсэн нэр томъёо, хэллэгүүдтэй болчихсон байсан нь эртний түүх сурвалжид тэмдэглэн үлдсэн зарим үгс харуулдаг. Жишээлбэл, Хүннүгийн хаан эзнийг заасан “шаньюй” гэдэг үг байна. Энэ үгийг Ринчен гуай хэл шинжлэлийн түүхэн харьцуулалтын аргаар сэргээн өнөөгийн хэлбэр нь “сайн” гэсэн үг, эдүгээ яамдын сайдын “сайд” гэдгээр хэрэглэж байгааг олж тогтоосон.
Мөн Хүннүгийн төрийн албан тушаалтны нэрсийн жагсаалтанд байсан “хэлмэрч”, “бичээч” гэх мэт үгсийг одоо ч хэрэглэсээр байгаа. Яагаад энэ бүхнийг тоочоод байна гэхээр Монгол хэл түүхэн урт хугацаанд боловсорсоор сонгодог хэлбэртээ хүрсний нотлогоо юм.
Монгол хэл бас маш баялаг хэл. Эртний Энэтхэг, төвдийн гүн ухаан, шашны ном судраас өгсүүлээд, Хятадын сонгодог романууд, Оросын хийгээд Өрнөдийн ямар ч бүтээлийг огтхон ч төвөггүй дуун хөрвүүлсээр ирсэн чадамжтай. Бүр 14-р зуунд Македоны Александрын намтар “Сулхарнайн тууж”-ийг перс хэлнээс Монгол хэлнээ орчуулсан орчуулгын зарим хуудас олдсон бөгөөд АНУ-ын Харвардын монголч эрдэмтэн Ф. Вүүдмэн Кливез нарийвчлан судлаж томоохон бүтээл туурвисан. Юань гүрний араас гарсан Хятадын Мин улс гадаад улс орнуудад явуулж байсан дипломат албан захидлуудаа монгол бичгээр, монгол хэлээр явуулж байсан нь өнөөг хүртэл хадгалагдаж байна.
Монголын эзэнт гүрний дараа Монголын эзэмшилд байсан Зүүн хойд Азийн улс орнуудад ноёрхолоо тогтоож Чин гүрнийг байгуулсан манж нар монгол бичгийг төрийн бичгээ болгосон юм. Солонгосчууд ч 15-р зуун хүртэл үндэстний бичиг үсэггүй явсан бөгөөд 1446 онд Сежун хаан нь “Хангыл” хэмээх үндэстний бичгийн цагаан толгойг хэлзүйч эрдэмтэдээрээ зохиолгосон. Харин хангыл үсгийн дийлэнх зурлага нь монгол бичгийн зурлагатай ихээхэн төстэй, бараг ижил байгаад гадаадын эрдэмтэд ялангуяа АНУ-ын түүхч Гэри Ледъярд нар анхаарлаа хандуулсан байдаг. Харин солонгосчууд өөрсдөө “манай Сежун их хааны хосгүй гайхамшигт бүтээл” гээд монгол үсгийн үүргийг төдийлөн гүйцэд үнэлдэггүй юм. Үүнээс гадна Монголын эзэнт гүрний үед болон түүний бутарсанаас хойш зохиогдсон монгол болон хятад, солонгос, араб, перс, латин, түрэг, согд уйгар толь бичгүүд олноороо олдсоор байгаа нь Монгол хэл дэлхий дахинаа хичнээн нөлөөтэй байсныг харуулж байгаа юм.
Ринчен гуай Монгол хэлэнд наад зах нь нэг сая гаруй үг бардам бий гэж бичсэн байдаг.
Ийм түүхтэй өнөр баян монгол хэл өнөөдөр ямар байна вэ?
Өнгөрсөн хорин жил бүтэх бүрэхгүй элдэв дүрэм “зохиож”, туршилт хийсээр байгаад монгол хэлээр уран зөв найруулан бичдэг тун цөөхөн боллоо. /Гэтэл 18-р зууны франц хэл одоогийн франц хэлэнд онцын ялгаа байдаггүй гэдэг./
Оюутнууд, магиструудад хичээл зааж байхад монгол хэлээ мэддэггүй залуус маш их болсон нь анзаарагддаг. Наад захын өргөдөл, албан бичиг, эсээ ч бичиж чадахгүй оюутан магистрант их байна. АНУ-ын их дээд сургуулиуд элсэн орохыг хүсч буй хэнийг ч байсан англи хэлээрээ буюу өөрсдийн эх хэлээр эсээ нэртэй зохион бичлэг бичүүлдэг. Орос, Хятад хоёр эх хэлний боловсролыг төрөөсөө анхаарсаар олон улсын стандарт шалгалт авч байна. Хэлний чадвар тогтоох ийм стандарт шалгалтын хятад хэлнийхийг HSK, солонгос хэлнийхийг TOPIK гэхчилэн нэрлэдэг. Эдгээр шалгалтыг өгч, 3 юм уу, 4-р түвшинд тэнцэж байж тухайн улсад суралцах эрх нь нээгддэг. Монгол хэл ч ийм жишиг шалгалттай болмоор байгаа юм. Ганцхан манай хэл шинжлэлийн эрдэмтэд хувь хувийн амбицдээ баригдаад нэгнийхээ ялангуяа залуу эрдэмтдийн санаа бодлыг ердөө ч хүлээн зөвшөөрдөггүй.
Хүүхдүүдэд туйлын ойлгомжгүй, хүнд нүсэр, хэтэрхий адармаатай хэлзүй заасаар байгаад 11-12 жил болдогийг болиулж, хөнгөнөөс хүнд рүү чиглэсэн, нэн сонирхолтой тайлбарт хэлзүйтэй, хэрэглээ тал нь давамгайлсан сургалтын агуулга, хэлбэрийг сонгомоор байна. Дэлхий нийтийн чиг хандлагын дагуу сэтгэлгээний түвшинг өсгөх үе шатлал бүхий эсээ бичүүлэх, албан бичгийн хэлбэрүүдийг бичүүлж сургах, монгол хэл дээр суурилсан гадаад хэл заах зэрэг шинэтгэлүүд хиймээр байна.
Монгол улс төрийн албандаа монгол хэл ялангуяа бичгийн хэл сайн эзэмшсэн хүнийг сонгон авч баймаар байна. Ингэж л үүрэг нөлөөг нь өндөрсгөж байж монгол хэлний нэр хүнд өснө. Наад зах нь гадаад хэл сайн эзэмшсэнээс гадна эх хэлээрээ бичих чадвар сайтай хүнийг Гадаад харилцааны Яам сонгож авах хэрэгтэй байгаа юм. Ямар ч байсан Монгол улс хэлний бодлогоор хөршөөсөө хоцорч огтхон ч болохгүй. Хэлтэйгээ байгаа үндэстэн тийм амар бусдын атганд ордоггүй.
Эх хэлний чадвар улс төрчдөд ч хамаатай
Хэл бол хүний сэтгэлгээ, дотоод ухамсартай салшгүй холбоотой байдаг бөгөөд хэл шинжлэлийн энэ салбарыг “Сэтгэц хэлшинжлэл” гэдэг. Сэтгэлгээ сайтай хүн аливаа юм үзэгдлийн талаар гүн гүнзгий, өргөн цар хүрээтэй сэтгэж түүнийгээ нэн оновчтой илэрхийлж чаддаг. Аль ч үед хэл бичгээ гойд сайн эзэмшсэн хүнийг төрийн албанд томилж байсан түүхтэй.
Аль улс үндэстний удирдагч нар өөрийн хэлийг тун гаргуун эзэмшсэн байдгаараа бусдаас ялгарч байна. Гайхамшигт удирдагч нар гайхамшигт уран илтгэгч нар байдаг бөгөөд өөрийн үзэл санааг тун мэргэн, оновчтой илэрхийлж, тэр үгс нь хүн төрөлхтөний оюун санааг баяжуулан хөгжүүлж онч мэргэн үгсийн санд үлддэг.
Үг хэлний чадваргүй хүмүүс удирдагч болж чаддаггүй. Энэ ч мөн Монголын улс төрчдөд хамаатай. Өнөөдөр хэн Монгол хэлээ сайн эзэмшсэн байна тэр хүн олон түмэнд өөрийн санаа бодлыг хүргэж чадна, тэр хэмжээгээрээ дэмжлэг авна. мэддэг учраас өөрсдийн санаа бодлыг туйлын ойлгомжтой илэрхийлж ард иргэддээ хүрч чадаж байгаа юм. Өнөөдөр Монголын удирдагчдаас Монгол хэлний чадвар онцгой сайн байгааг, аль улс төрийн нам хүчин монгол хэлэндээ хичнээн мохоо байгааг, хэт албаны модон хэлнээсээ болж өндийж чадахаа байсныг бид харж байна.
Үг хэл удирдагчдад хичнээн хэрэгтэй болохыг Библийн “Иохан” гэдэг номонд “Эхлээд Үг байсан. Үг Бурхантай хамт байсан ба Үг өөрөө Бурхан /God/ байсан юм” гэж бичсэнээс харж болно. Мөн Английн нэгэн үеийн удирдагч байсан Бэнжамин Дизраэли “Үгээр бид хүмүүсийг удирдан захирдаг” гэсэн.
Сурвалж: http://www.translationclub.blogspot.com/2013/06/blog-post_16.html
ТАЗОС- Аким гүүшийн ярилцлага: Гадаад хэлтэй хүн бүр орчуулагч биш
Техник-аргазүйн онлайн семинар (ТАЗОС)
Г.Аким: Гадаад хэлтэй хүн бүр орчуулагч биш
Утга зохиолын доктор, профессор, соёлын гавьяат зүтгэлтэн, дуун хөрвүүлэгч, орос англи хэлтэй нэрт сэтгүүлчтэй хийсэн ярилцлагаас...
Дэлгэрэнгүйг www.translationclub.blogspot.com -c
Орчуулга гэж чухам юу вэ? Таны хувьд?
-Вавилоны цамхагийг барьж байсан нэг хэлтэй хүн төрөлхтөн “Яхуа” тэнгэрийг хилэгнүүлэн хилээ хутгуулаад олон хэлээр ярьдаг болсноос хойш Орчуулга хэмээх зүйл бий болсон. Тэгэхлээр нэн эртний түүхтэй байж таарах нь. Орчуулга гэдэг бол Улс үндэстний соёл, түүх, шинжлэх ухаан, уран зохиолыг өөр хооронд нь танилцуулж өгдөг гайхамшигтай зүйл. Бид орчуулгын хүчээр дэлхийтэйгээ танилцаж байдаг. Магадгүй харь гарагийнхан хүрээд ирвэл, өнөөгийн оюутнууд хэлмэрч болохыг үгүйсгэхгүй. Монголчууд “Нэг хэл сурвал нэг нүдээ нээнэ, хоёрдахь хэлийг сурвал хоёр нүдээ нээнэ, гурав дахь хэлийг эзэмшвэл билгийн нүд нээгдэнэ” хэмээдэг. Гадаад хэлийг сураад бусад улс орны гайхамшигт агуу соёлыг өөрийн орны иргэдэд танилцуулна гэдэг бол ихээхэн хүндтэй хэрэг. Манай Бямбын Ренчин гуай орчуулагч хүнийг “Соёлын жинчин” хэмээн хэлсэн байдаг. Утга зохиол түүхэнд орчуулагчийн гүйцэтгэж буй үүрэг хэлжээлшгүй. Түүнчлэн Монголчууд 14-р зууны үеэс орчуулга хийж байсан баримт үндэсний номын санд хадгалагдаж байна. Би боддог юм. Монголчууд орчуулгын онолыг хүн төрөлхтөнөөс түрүүлж нээсэн юм биш байгаа. 1742 онд хамгийг мэдэгч Жавзан Дамба хутагтийн “Мэргэд гарахын орон” гэх буддын гүн ухааны толь бичигт 22 зарчим бий. 300-аад жилийн өмнө гарсан уг зарчим өдгөөгийн орчуулгын зарчимтай яг таарна. Гэтэл орчуулгын онол 20-р зууны хагасаас бий болсон юм шүү дээ. Бид 1742 онд орчуулгын тогтсон онолтой байжээ.
Сурвалж:
Г.Аким: Гадаад хэлтэй хүн бүр орчуулагч биш
Утга зохиолын доктор, профессор, соёлын гавьяат зүтгэлтэн, дуун хөрвүүлэгч, орос англи хэлтэй нэрт сэтгүүлчтэй хийсэн ярилцлагаас...
Дэлгэрэнгүйг www.translationclub.blogspot.com -c
Орчуулга гэж чухам юу вэ? Таны хувьд?
-Вавилоны цамхагийг барьж байсан нэг хэлтэй хүн төрөлхтөн “Яхуа” тэнгэрийг хилэгнүүлэн хилээ хутгуулаад олон хэлээр ярьдаг болсноос хойш Орчуулга хэмээх зүйл бий болсон. Тэгэхлээр нэн эртний түүхтэй байж таарах нь. Орчуулга гэдэг бол Улс үндэстний соёл, түүх, шинжлэх ухаан, уран зохиолыг өөр хооронд нь танилцуулж өгдөг гайхамшигтай зүйл. Бид орчуулгын хүчээр дэлхийтэйгээ танилцаж байдаг. Магадгүй харь гарагийнхан хүрээд ирвэл, өнөөгийн оюутнууд хэлмэрч болохыг үгүйсгэхгүй. Монголчууд “Нэг хэл сурвал нэг нүдээ нээнэ, хоёрдахь хэлийг сурвал хоёр нүдээ нээнэ, гурав дахь хэлийг эзэмшвэл билгийн нүд нээгдэнэ” хэмээдэг. Гадаад хэлийг сураад бусад улс орны гайхамшигт агуу соёлыг өөрийн орны иргэдэд танилцуулна гэдэг бол ихээхэн хүндтэй хэрэг. Манай Бямбын Ренчин гуай орчуулагч хүнийг “Соёлын жинчин” хэмээн хэлсэн байдаг. Утга зохиол түүхэнд орчуулагчийн гүйцэтгэж буй үүрэг хэлжээлшгүй. Түүнчлэн Монголчууд 14-р зууны үеэс орчуулга хийж байсан баримт үндэсний номын санд хадгалагдаж байна. Би боддог юм. Монголчууд орчуулгын онолыг хүн төрөлхтөнөөс түрүүлж нээсэн юм биш байгаа. 1742 онд хамгийг мэдэгч Жавзан Дамба хутагтийн “Мэргэд гарахын орон” гэх буддын гүн ухааны толь бичигт 22 зарчим бий. 300-аад жилийн өмнө гарсан уг зарчим өдгөөгийн орчуулгын зарчимтай яг таарна. Гэтэл орчуулгын онол 20-р зууны хагасаас бий болсон юм шүү дээ. Бид 1742 онд орчуулгын тогтсон онолтой байжээ.
Сурвалж:
ТАЗОС: Нэр томьёог оноон тогтооход нэгдсэн бодлого хэрэгтэй
Техник-аргазүйн онлайн семинар (ТАЗОС)
Нэр томьёог оноон тогтооход нэгдсэн бодлого хэрэгтэй
Эх сурвалж: www.news.mn 2014 оны 01 сарын 17Улс орон даяар нэр томьёоны ажил цэгцтэй үр бүтээлтэй явж ирсэн цаг үе бол яахын аргагүй 1924 оноос эхлэн Улсын нэр томьёоны комисс ажиллаж байсан тэр үетэй холбоотой билээ. Хэдийгээр нийгэм өөрчлөгдөн хэлний асуудалд хандах хандлага өөр болсон хэдий ч тодорхой цаг үетэйгээ зохицсон төрийн хэлний бодлого өнөө үгүйлэгдэж байна. Урьд өмнөхөөс илүү оновчтой боловсруулалтай, тогтолцоотой, бодитойгоор байхыг хөгжлийн шинэ цаг үе биднээс шаардаж байна.
Ард олны амьдрал, улс орны түүхэнд урьд өмнө байгаагүй юмуу, тодорхой илрээгүй байсан олон юм үзэгдэл, нийгмийн хөгжлийн аясаар илэрч, технологи хөгжин түүнийг дагасан шинэ мэдлэг шинэ ойлголтоор баяжин сэлбэсээр байдаг. Тэгэхээр ийм хөгжлийг дагаад түүнийг илэрхийлэгч болсон хэл ч улам нарийсан боловсронгуй болж үүнтэй уялдаат холбоотой нэр томьёог бодлогоор зохицуулж эрэмбэлэн цэгцэлдэг баймаар. Ийм учраас хэлний зохистой хэрэглээнд үндэслэн хэлний хэм хэмжээ, нэр томьёоны стандартыг тогтоодог.
Хэн нэг нь кофег боргол, скочийг наалтууц, усан санг шумбуур, редакцийг цэгц., стрессийг зовниц, сальфеткаг салбайдаг, билъярдыг ёворцог.. гэхчлэн систем боломгүй сонин содон үгээр оноох нь оновчтой шийдэл биш ээ. Түүнчлэн клубыг хөлөөв, радиог араажав, аржаатар, бярвааз, данхраад, ... гэх дуудлага голлох мөн өрөмдлүүр, чадавхи, бөөртөс, гэх алдаатай, эсвэл бренд, классик, редакц, процедур, мерчандайз, стратеги, топ, супермаркет, ченж, валют, тест, видео, парламент, имиж, лобби, элит, хит парад, ломбард, диско, интернейшнель, статус гэх мэтээр харь хэлнээс авсан үгээ тэр хэвээр нь хэрэглэх, этгээд маягаар төрийн машин, сонгуулийн шоу, хоёр толгойн асуудал гэхчлэн өөр өөрийнхөөрөө олон янзаар нэрлэх нь буруу зөрүү ойлголт төрж, яваа яваандаа манай мэдлэгийн бүх салбарын ойлголт ухагдахуун, юмсыг будлиантай илэрхийлэх гүн хямралд оруулж ч болох юм. Үүнийг уг нь цаг алдалгүй засаад явах ёстой юмсан.
Зөвхөн гаднаас орж ирэх мэдлэг төдийгүй эх хэлээрээ илэрхийлэх үйлдвэрлэл үйлчилгээ бараа бүтээгдэхүүний нэр, алба ажлын хувьд ч зарим үед эргэлзээ төрүүлэм олон нэрлэлт буй болоод байгаа нэгдсэн ойлголтод хүрч өгдөггүй зовлон бий. Тухайлбал: Утаагүй зуух, ухаалаг үнэмлэх, эрүүл хүнс, ногоон хувьсгал, ухаалаг төр, том төр гэх мэтээр олноос олон үг бий.
Систем тогтолцоогүй дан ганц дахивар гэж хоёр савны нэгийг нэрлээд нөгөөг нь хогийн сав гэж сондгойруулж нэрлэх үү. Ингэвэл харин түүхий эд, хоёрдогч түүхий эд гэхээс доор, хогийн сав гэж хэвшсэнээс дээрдэхгүй байгаа юм биш үү. Зөвхөн хэлний хэмнэлт бодоод дэмжээд байна уу.
Улс төрч нөхрийн дураараа нэр томьёо тогтоож олон нийтийн мэдээллийн хэрэгслээр аяглах нь нэр томьёог оновчтой тогтоох гарц мөн үү.
Тэгэхээр нэр томьёо оноох талаас харвал нийгэмд ийм салбартай ямар нэгэн байдлаар холбоотой хоорондоо холбоо муутай хэд хэдэн субьект болж байна. Энэ нь Төрийн хэлний зөвлөл нэртэй олон мэдэхгүй газар, Стандартчилал хэмжилзүйн үндэсний төв, Нэр томьёоны комисс байсан ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн гэх хоорондоо ажлын уялдаа муутай албан байгуулагуудаас гадна телевиз, сонин сэтгүүлээр цэцэрхэж ярих хувь хүмүүс, улс төрчдийн дур мэдэн шинэ үг хэллэг, нэр томьёо гаргах дүр төрх болно.
Ийм байдлаар хандсанаас болоод албан газраас гаргасан нэр томьёо нь цаасан дээр төдий, хувь хүний оноолт нь хоосон яриа төдий болж эцсийн эцэст нэр томьёоны хэрэглээ, зохицуулалт нийгмийн амьдралд үр дүн муутай боллоо .
Өнөөдөр манай улсад шинжлэх ухааны ихэнх салбар нэр томьёоны баялаг сантай болсон боловч нэг ухагдахууныг өөр өөр үгээр тэмдэглэх, өөр өөр ухагдахууныг нэг үгээр илэрхийлэх, оновчтой нэг үгээр тэмдэглэх ухагдахууныг олон үгтэй тайлбар нэрээр оноох зэрэг дутагдал түгээмэл байгаа юм. Иймээс шинжлэх ухааны нэр томьёог тухайн нэг салбар ухааны хүрээнд төдийгүй хэд хэдэн салбарын төвшинд стандартчилан цэгцлэх шаардлагатай болж байна
Би энд хуучин системийг санагалзсан хэрэг бус харин ихэнх улс оронд байдаг нэр томьёоны хороо, нийгэмлэг, комисс гэж нэрлэгдэх нэгдсэн бодлоготой баг бүрэлдэхүүнийг манайд яагаад ажиллуулж чадахгүй байгаад гайхаж байна. Хэдийгээр Төрийн хэлний зөвлөл нэртэй байгууллага Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Яамны харьяанд байгуулж ажиллуулсан боловч зохион байгуулалтын хувьд алдаатай бодлого баримталснаас болоод үүргээ хангалттай биелүүлж чадсангүй.
Аргагүй шүү дээ дээгүүрээ олон толгойтой могой шиг болоод салчихсан олон байгууллага хэрнээ доогуураа хийж гүйцэтгэх ажлын хувиар алдагдсан хэлдэг гурав хийдэг ганц гэгчийн үлгэрээр байхаар арга байжуу дээ. Энэ талаар манай нэртэй нэр томьёо судлаач доктор Н.Манибазар гуай “Одоо хуучны улсын нэр томьёоны комиссын буюу өдгөөгийн төрийн хэлний зөвлөлийн ажил мэдээллийн хүрээнд нэр томьёоны төрийн зохицуулалт хийж байвч урьдын далайц, эрч нөлөө нь сарнингуй, нэр томьёог энд тэндгүй буюу газар газартаа тогтоож түүний нэгдмэл байх ёстойг санах газар ховордсон мэт тул миний мэтийн яриа тайлбар ч нэлээд харьцангуй чанартай байх шүү” гэснийг санууштай юм.
Аливаа нэр томьёог шинжлэх ухааны үндэслэлтэйгээр боловсруулж оноон тогтоож хэвшүүлэх тогтоосон нэр томьёог улам боловсронгуй болгох нь хамгийн чухал шүү дээ. Түүнээс ганц нэг хүний хөнгөн гараар сэтгэлийн хөдөлгөөнөөр хийдэг ажил бишээ. Олон ч хүн энэ асуудлаар ярилаа бичлээ. Амжилт олсонгүй. Нэг хүн тэр тусмаа нэр томьёог дурын дуучин, телевиз радиогийн хэн нэг сэтгүүлч, эрх мэдэлтэн ганцаараа хийдэг байсан бол Олон улсын нэр томьёоны байгууллага, Европ, Азийн нэр томьёоны хороо байхын хэрэг юу байхав. Мөн нэр томьёоны стандарт гэж гаргахын ч хэрэг юун. Өргөн хэрэглээний үгс ард түмний дундаас аажимдаа бүтээгдэн гарч ирдэг бол нэр томьёог ихэвчлэн зориудаар боловсруулж тодорхой мэргэжлийн хүмүүс, хэлшинжлэлтэн нар зохион гаргадаг ухамсарт үйл ажиллагааны үр дүн гэдгийг олон хүн мэднэ.
Шинжлэх ухаан техник технологийн эрчимтэй хөгжлийн энэ үед тухайн бүтээгдэхүүн, үйлчилгээг нэрлэсэн нэр томьёо асар хурдтай түмний нүд чихэнд хүрч тэр оруулж ирсэн гадаад улсын хэлээр дор нь хэвших янзтай. Цаг үетэй уралдаж ямар нэгэн зохицуулалт хийхгүй байсаар тэр хэвээрээ хэвшиж удах бүр олны шүүмжлэлд ч өртөж эхэлдэг. Зүгээр л бид компьютер түүний хүрээний үг хэллэг нэр томьёогоо харъя. Дан гадаад үг. Ингээд цааш интернэтийн орчинд гэвэл мөн адил. Байгууллагын хаяг, телевизийн зараа хар. Эмийн санд ороход дүүрэн гадаад нэртэй эм. Тайлбар нь ч гадаад. Яаж хэрэглэх вэ. Телевизээр гарч байгаа товчилсон үгийн оньсого таавар шиг их үгийг яах вэ? Хэрэглэгч нь хэн бэ? Эрдэмтэд мэргэд цэцэрхээд эрх тушаалтан улс төржүүлснээрээ нэр томьёо тогтохгүй.
Товчхондоо нэр томьёог шинжлэх ухааны үндэслэлтэйгээр оноон тогтоох, судлах сурталчлах, хэвшүүлэх дэс дараатай ажлыг хийж гүйцэтгэхэд Нэр томьёо судлалаар ажиллаж байгаа судалгааны баг хамт олны ажил хувь нэмэр их чухал. Хуучин улсын нэр томьёоны комисс байсан одоо ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн энэ чиглэлээр сурч судалж ажлын туршлагатай болсон эрдэмтэн судлаачдын хүчийг энэ чигт хандуулвал цаг нар хэмнэсэн хүч хөдөлмөрийг зөв зохицуулсан зүйл болмоор.
Тэнд нэр томьёоны онолын судалгаа хийгдэж байгаа ч нэр томьёог оноон тогтоох эрх зүйн орчин бүрдээгүйн улмаас шинээр гарч буй олон салбарын нэр томьёоны толийг хэлний бүтэц тогтолцоо, хэл найруулгын үүднээс засварлан зөвлөх төдий ажиллаж байгаа бөгөөд харин нэр томьёог оноож тогтоон баталгаажуулах боломжгүй байгаа юм.
Соёл спорт аялал жуулчлалын яамны харьяанд буй Нэр томьёог тогтоох ихээхэн үүрэгтэй байгаа Төрийн хэлний зөвлөл, нөгөөтэйгүүр ажлын албаны дарга нь шинэ хүн болж буй энэ үед “Нэр томьёо”-гоо цэгцлэн нэг мөр шийдэх байх гэж харж байна.
ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан О.Шинэбаяр доктор /Ph.D/
ТАЗОС: "Орчуулга бол гар хурууны үзүүрээр хийдэг ажил бус" С. Бадраа
С. Бадраа "... орчуулга бол зөвхөн гар хурууны үзүүрээр хийдэг ажил бусаар үл барам үнэнч, нинжин сэтгэлийг шаарддаг"
Техник-аргазүйн онлайн семинар (ТАЗОС)
Техник-аргазүйн онлайн семинар (ТАЗОС)
ТАЗОС: Орчуулгын гол зарчим “Мэргэд гарахын орон”-д
“Мэргэд гарахын орон”-д дэвшүүлсэн орчуулгын гол зарчим
“...Нэрийн зүйлийг эртний үнэнхүү шалгадаг болсон мэргэдийн зохиосон их бага элдэв байгч даягуудад нягтад шинжилж
бодгальд үл итгэн номд итгэх,
үгд үл итгэн утгад итгэхийн үүднээс сайтар мэдэх”.
ТАЗОС: нэр томъёог орчуулах талаар "Мэргэд гарахын орон”-д
"Мэргэд гарахын орон”-д нэр томъёог орчуулах талаар ийн өгүүлжээ:
“Бас бандид шидтэн ба хаан түшмэл тэргүүтэн бодгалисын нэр хийгээд орон, цэцэг жимс тэргүүтний нэрийг орчуулбаас мэдэхүйеэ бэрх бөгөөд өгүүлэхүйеэ амаргүй болох тул нэрийн эх сүүл аль зохист дор бандид хийгээд цэцэг хэмээх тэргүүтэн алинаа өгүүлэх нэгэн нэрийг нэмж, мөнхүү энэтхэг буюу төвд нэрээр тавьтугай”.
ТАЗОС: МОНГОЛ ОРЧУУЛГЫН УЛАМЖЛАЛ сэдэвт уулзалт болов.
МОНГОЛ ОРЧУУЛГЫН УЛАМЖЛАЛ сэдэвт уулзалт болов.
Monday, May 5, 2014
Орчуулгын клубийн урилгаар 5-р сарын 2-нд МУИС-ийн ШУС, Хүмүүнлэгийн Ухааны салбарын Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхмийн багш, доктор, дэд профессор Д. Бүрнээ ХИС-д хүрэлцэн ирж МОНГОЛ ОРЧУУЛГЫН УЛАМЖЛАЛ сэдвээр оюутнуудтай уулзаж ярилцлаа. Тэрбээр төвд, санскрит, перс, хятад, манж зэрэг олон хэлнээс монголчууд эртнээс нааш орчуулга хийж байсан талаар сонирхолтой яриа өрнүүлж, тэртээ 1742 онд зохиогдсон “Мэргэд гарахын орон“ толь бичигт дэвшүүлсэн орчуулгын онолын зарчим, нэр томъёоны орчуулга, мөн Ганжуур, Данжуурын монгол орчуулгын тухай бидний мэдэхгүй олон сайхан баримтыг ярьж сонирхуулсан юм.
Уулзалтын үеэр Орчуулгын клубээс зарласан орчуулгын уралдаанд шалгарч байр эзэлсэн япон, хятад, англи, герман, франц, орос хэлний ангийн оюутнуудад шагналыг нь гардуулж өгөв.
Сурвалж: http://translationclub.blogspot.com/2014/05/blog-post.html
Техник-аргазүйн онлайн семинар (ТАЗОС)
Техник-аргазүйн онлайн семинар (ТАЗОС)
ТАЗОС: Монгол хэлний тухай хуулийн хэлэлцүүлэг
Техник-аргазүйн онлайн семинар (ТАЗОС)
Хэлний хуулийн талаар хэн юу хэлэв?
Эх сурвалж: www.news.mn
Төрийн байгуулалтын болон Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хамтарсан хуралдаанд Монгол хэлний тухай хууль орж, гишүүдийн олонхиор УИХ-аар хэлэлцэгдэх зөвшөөрөл олгосон билээ. Уг төслөөр Монгол хэлний тухай хуулийн үндсэн зарчмууд, монгол хэлний хэрэглээний хүрээ, төрийн байгууллага, хуулийн этгээд, иргэдийн хүлээх үүргийг тус тус тодорхойлсны зэрэгцээ кирилл болон үндэсний монгол бичиг үсгийн хэрэглээтэй холбоотой харилцааг зохицуулж, зөв бичих дүрэм боловсруулах, батламжлах нэгдмэл тогтолцоо, Хэлний бодлогын үндэсний зөвлөл болон тусгай эрх бүхий судалгааны хүрээлэнгийн гүйцэтгэх үүргийг мөн тодорхойлсон юм.
Ингээд Монгол хэлний тухай хуулинд юуг анхаарах ёстой талаарх гишүүд, ажлын хэсгийнхний байр суурийг хүргэж байна.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа
Миний бодлоор хүүхэд 8-10 нас хүртлээ бүх мэдлэг, мэдээллийг эх хэл дээрээ авах ёстой. Эх хэл дээрээ авсан анхдагч мэдээлэл хүүхдийн ой ухаанд илүү бат бөх үлдэж, суурь мэдлэг сайтай хүн болоход нөлөөлнө. Зарим улс төдөөс доош насны хүүхдэд гадаад хэл зааж болохгүй гэдгийг хуулиндаа тусгаад өгчихсөн байдаг юм билээ. Монгол хэлний тухай хуулийн төсөлд энэ талаар ямар нэгэн зохицуулалт байгаа юу, ер нь хүүхэд, ялангуяа монгол хүүхэд хэдэн наснаасаа гадаад хэл судалж эхлэх нь зохистой вэ гэдгийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр судалсан зүйл байна уу.
МУБИС-ийн Монгол хэл судлалын хүрээлэнгийн захирал Ц.Өнөрбаян
Хүүхэд 11 нас хүртэл эх хэл дээрээ мэдээлэл авах нь зүйтэй гэдгийг гадны олон эрдэмтэд судалж, нотолсон байдаг. Хуулиндаа ч тусгасан улс бий. Тухайлбал, Унгар улсад хүүхдэд 5-р анги буюу 11 нас хүртэл нь гадаад хэл заахыг хуулиараа хориглосон байдаг. Харин Монгол хэлний тухай хуулийн төслийн 6.3-т Төрөөс олгосон зөвшөөрлийн дагуу гадаад хэлээр сургалт явуулдаг ЕБС-д гадаад хэлийг 5-р ангиас эхлэн заана гэсэн зөөлөн заалт оруулж өгсөн. Гэхдээ монгол шиг цөөхөн хүн амтай үндэстэнд бүх шатны сургуульд 5-р ангиас өмнө монгол хэлнээс өөр гадаад хэл заахыг хориглоно гэсэн хатуу заалт оруулчихмаар байгаа юм.
УИХ-ын гишүүн М.Батчимэг
Энэ хууль батлагдсанаар улсын төсөвт томоохон дарамт үзүүлэхгүй. Гэхдээ цөөн тооны орон тооны асуудалтай холбогдож бага ч гэсэн мөнгө яригдах болохоор Төсвийн тодотголыг хэлэлцэхээс өмнө хэлэлцэх нь хуулийг аль болох хугацаа алдахгүй хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлнэ. Хэдийгээр өнөөдөр тулгамдсан асуудал биш юм шиг боловч улс үндэстний аюулгүй байдалтай холбоотой, өдрөөс өдөрт гээгдэж байгаа амин чухал асуудал тул хойшлуулах боломжгүй. Бид хилээ манадаг хэрнээ хэлээ маналгүй иржээ. Гэтэл улс үндэстнүүд хэлээ хил шигээ хамгаалдаг юм байна. Ялангуяа даяаршил эрчимтэй явагдаж буй энэ цаг үед улс үндэстэн үргэлжилж үлдэх баталгаа нь хэл гэж үздэг. Иймд салбар, салбарын зохицуулалт шаардаж байгаа энэ том бодлогыг авч явах Төрийн хэлний үндэсний зөвлөлийг ҮАБЗ-ийн тэргүүн гэдэг утгаар нь Ерөнхийлөгчийн дэргэж байлгавал хуулийн хэрэгжилтийг бүрэн хангаж чадна гэж үзсэн.
БСШУ-ны сайд Л.Гантөмөр
Өнөөгийн залуучууд монгол хэлээ мэдэхгүй болж байна гэж хүмүүс шүүмжлэх болсон. Би хувьдаа монгол хэлний сэргэн мандалтын үе ирж байна гэж үздэг. Хэлний асуудал нь даяаршилтай холбоогүй. Технологийн хувьсгалтай холбогдон бичгийн хэлний хэрэглээ дэлхий нийтээр унаад байгаа юм. Тухайлбал, англи хэл, япон хэл, хятад хэлээр бичихэд ихэвчлэн бэлэн программ ашиглаж байна. Бид ч бас тийм программ ашиглах талаар бодолцох ёстой. Хэлэлцүүлгийн явцад хэрэгжүүлэхэд хүндрэлтэй, чангаруулсан заалтыг гишүүд бага оруулж ирээсэй. Хууль гаргах нэрийдлээр гадаад хэлний сургалтын үйл ажиллагаа явуулж байгаа боловсролын байгууллагыг зогсонги байдалд оруулах нь буруу. Төрийн бодлого төрийнхөө хүрээнд л хийгдэх ёстой. Жишээлбэл, ЕБС-д 5-р анги хүртэл гадаад хэл заадаггүй.Гадаад улс орнуудад олон мянган монгол хүүхэд амьдарч байгаа. Тэдний монгол хэлний мэдлэг үнэхээр тулгамдсан асуудал болоод байна. Тусгайлан сургууль байгуулъя гэхээр хөрөнгө мөнгөний асуудал үүснэ. Тиймээс Боловсролын яамнаас тэр хүүхдүүдэд зориулж тусгайлан аппликэшн бэлтгэх эсвэл гарын авлага, ном товхимол бэлтгэж өгөөч гэсэн саналууд их ирдэг. Гадаадад ажиллаж, амьдарч, суралцаж байгаа монголчууд бол маш том оюуны капитал. Гэвч тэд эх орондоо эргэн ирээд ажиллахад хэлний брэхшээл үүснэ. Иймд энэ асуудлыг хуульдаа тусгаж өгөх хэрэгтэй.
Ё.Отгонбаяр
Орчин цагийн хүүхдүүд хүссэн хүсээгүй техникийн дэвшлээ дагаад гар утас, компьютер дээрээ латинаар бичиж байна. Нэлээд хэсэг хүн одоо байгаагаарай байя гэдэг. Латинд шилжие гэсэн хүмүүс ч бий. Төрийн бодлогоо тодорхой гаргах хэрэгтэй. Уйгаржин Монгол бичиг бол эзэнт Монгол Улсын бичиг. А, Э, У үсэгнүүд адилхан бичигдээд өөрөөр дуудагдаж байна. Ар, өвөр Монголд адилхан бичдэг мөртлөө өөр өөрийнхөө аялгаар дуудаад байна. Крилл үсэг бол БНМАУ-ын хил хязгаарт байгаа халх аялгуунд зориулагдсан үсэг. Латин үсэг бол техник технологийн хөгжлөөр түрж орж ирээд байна. Одоо бичгээ өөрчлөнө гэвэл дагаад хэл өөрчлөгдөнө. Үүнийгээ тооцоод эрдэмтэд аль хувилбар нь дээр вэ гэдгийг гаргаж ирэх л ёстой. Би хувьдаа латин үсэгт шилжих нь зөв гэж боддог. Яагаад гэвэл тэртэй тэргүй техникийн хөгжлөө дагаад латин үсэгтэй бүхэл бүтэн үе гараад ирлээ.
Ажлын хэсгийн гишүүн Т.Галсан: Оюутолгойн алдагдал бол хэлний алдаа байсан
Гадаа гудамжинд гараад монгол хүн төөрдөг болчихлоо. Өвөө, ач хоёр хоорондоо ойлголцохгүй, дунд нь аав, ээж хоёр нь орчуулга хийдэг болжээ. Гадаадад амь зуулгын эрхээр амьдарч байгаа хүмүүс монгол цустай болохоос харь хэлтэй болж, монгол нэртэй хүний тоо цөөрч байна. Бид үгийн үнэ цэнийг мэдэхгүйн гайгаар дэлхийн дээрэмчидтэй харилцах түвшинд хүрээгүй. Оюутолгойн алдагдал бол хэлний алдаа байсан юм шүү. Энэ бүгдийг залруулах, алдаанаасаа суралцах, аврах ухаан УИХ-ын гишүүдэд маань байгаад баярлаж байна. Монгол Улс эх хэлний тухай хуультай болох нь, бид зүтгэнэ шүү.
Б.МАНДАХ
ТАЗОС: ня-бо бүртгэл ба хэл шинжлэл юугаараа дөхөх вэ?
Техник-аргазүйн онлайн семинар (ТАЗОС)
Хэл судлалд математик аргыг хэрэглэх нь
Орчин үед хүний сэтгэн бодох үйл ажиллагааг загварчлан хиймэл оюун, технологи бүтээх, тархиний гэмтэл согогийг оношлох, мэдээлэл боловсруулах, хүний бичиг, дуу авиаг таньж тодорхойлох зэрэг практикийн бодит шаардлага улам бүр өсч байна. Энэхүү чиглэлийн судалгааг хийхэд нэг чухал суурь нь хэлшинжлэл буюу хүний хэлний сэтгэлгээг судлах явдал юм.
Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад хэлний сэтгэлгээг нейрокогнитив болон сэтгэл судлалын зааг дээр судлан тархинд болж байгаа далд үйл явцыг хэлний үзэгдэлд тулгуурлан загварчлах болон лабораторийн туршилт ажлуудыг хийж байна.
Хэлний сэтгэлгээ олон талт үзэгдэл болох учир түүнийг судлах нь хэлшинжлэл гэх мэтээр нэг шинжлэх ухааны хүрээнд хийгдэх ажил биш юм. Монголын эрдэмтэд сэтгэл судлал, нейро хэлшинжлэлийн шинэлэг ололт, туршилтын үр дүнг ашиглан хэлний сэтгэлгээг судлах ажлыг хийж зарим үр дүнг гадаадын эрдэм шинжилгээний сэтгүүлүүдэд хэвлүүлэн, олон улсын хуралд хэлэлцүүлж байна.
Монголд хэл судлалын шинэ хандлагыг хөгжүүлэх бодит шаардлагыг мэдэрч энэ чиглэлд залуу эрдэмтэн, судлаачдын хүч анхаарлыг хандуулан олон орны эрдэмтэдтэй эн зэрэгцэн ажиллах нь цаг үеийн шаардлага болж байна.
1. Канторын ба Гильбертийн онол хэлшинжлэлд
Хэлний үг, өгүүлбэр, бичвэр (дискурс) нь хүний бодол санааг тээгч өндөр эрэмбийн бүтцүүд юм. Хүний сэтгэлгээний ментал орон зайг тодорхойлох, хэлний сэтгэлгээний анхдагч эгэл бүтцүүд болон үүсмэл, нийлмэл бүтцүүдийг судлахад Канторын континумын таамаглал болон континум чадамжийн онол арга зүйн чухал ач холбогдолтой байна. Хүний ментал төлөв байдлыгn - хэмжээст огторгуй гэж үзвэл эдгээр олонлогийнхэмжээ, багтаамж нь мөн хязгааргүй болно. Харин эдгээр ментал концепт, бодол санааг (пропозиц) илэрхийлэх үгс, дүрмүүд нь хязгаарлагдмал олонлогийг бүрдүүлнэ (Cohen P.J. (1966) Set theory and continuum hypothesis).
Тоолж баршгүй ментал төлөв, концепц, пропозицуудыг тодорхой үгс, дүрэм, хувиргалын хүрээнд илэрхийлэх феномен нь хүний хэлний сэтгэлгээний давтагдашгүй мөн чанар юм.
Ч. Хомский гэж их эрдэмтэн универсал хэлзүй, генератив хэлшинжлэлийн онолыг боловсруулахдаа тухайн үедээхэлшинжлэлийг хөгжүүлэхээсээ илүүтэй Тюрингийн машин, кибернетиктэй холбох гэсэн гол зорилготой байсан нь ч учиртай юм.
Хүний хэлний сэтгэлгээг судлах бас нэгэн суурь бол их математикч Гилбертийн огторгуй юм. Энэхүү онол нь хүний хэлний сэтгэлгээний орон зайг (сэтгэлгээний топологи орон зай ч гэж болох) тензорын (векторын) хоёр болон гурван хэмжүүрээс n - хэмжүүрт огторгуйд өргөжүүлэн судлах боломжийг бүрдүүлж байгаа болно. Нейрокогнитив хэлшинжлэлд Гилбертийн огторгуйг суурь болгон хэлний сэтгэлгээг тензор (векторын) аргаар загварчлах нь ихээхэн ирээдүйтэй чиглэл болж байна.
Канторын континум, Гилбертийн огторгуй нь орчин үеийн нейро хэлшинжлэл, сэтгэл судлалын ололтыг хэрэглэж хэл судлалын шинэлэг хандлагыг хөгжүүлэхэд онол, аргазүйн суурьболж байна.
2. Нейрокогнитив хэлшинжлэлд векторын (тензорын) арга холбогдох нь
Гилбертийн огторгуйд хүний ментал (семантик) үгийн сан, ментал бүтцүүдийг шинжлэх талаар АНУ, ОХУ, Япон болон Европын орнуудын эрдэмтэд ихээхэн судалгаа хийж байна. Эрдэмтэд хүний ментал үгийн санг (бүтэц, зохион байгуулалтыг) Эвклидийн геометрийн хүрээнд тодорхойлсон байдаг. Эдгээр судлаачдын үр дүнгээс сэдэл авч бид Монгол хэлний материал дээр анализ хийсэн.
2.1 Хүний семантик үгийн сангийн бүтэц, үгс, тэдгээрийн цаадах утга, ойлголтууд семантик ойд хэрхэн эрэмбэлэгдэн хадгалагдаж байдгийг векторын үржвэрийн аргаар (дот) тодорхойлж үр дүнгээс нь олон улсын хуралд илтгэсэн билээ (Cognitive science conference. Sapporo. 2012).
Туршилтын явцад үгсийн хоорондын семантик зайг тодорхойлсныг дараах схемүүдээр харуулъя.
Хэлний үгс тархинд, семантик ойд эрэмбэлэгдэн хадгалагддаг зүй тогтлыг векторын загвараар тодорхойлох энэ аргыг афазийн үед хэл ярианы чадвар алдагдах нөхцөлд дамжуулан тархиний гэмтлийг оношлоход ч хэрэглэж болно.
Цаашид, Минковски, Хауздорфийн метрик огторгуйн хүрээнд семантик үгийн сангийн бүтцийг тодорхойлох нь илүү үр дүнтэй санагдаж байна. ОХУ -ын нейро мэс заслын хүрээлэнд хийсэн туршилт, Америк, ХБНГУ-ын эрдэмтдийн судалгаа нь бидний энэ бодолд нэгэн тулгуур болж байгаа юм. (Ana Sofia Morais. Henri Olsson. Coel J.Schooler.Mapping the structure of semantic memory. Max Planck Institute for human development.CS 37/.2013).
Хүний хэлээр хийсвэрлэн бодох сэтгэлгээний механизм, хэлний сэтгэлгээнд хүний бодол санаа нийлэгжих, эсвэл задран хувирах, хэлний сэтгэлгээний эгэл бүтцүүдээс (примитив) өндөр эрэмбийн бүтцүүд үүсэх байдлыг векторын аргаар загварчлах нь үр дүнтэй байна. Энэ талаар судалгааныхаа зарим үр дүнг хэвлүүлсэнөгүүлэлд гадаадын эрдэмтдээс ирүүлсэн саналыг үзэхэд бид зөв зам дээр буй гэж бодогдохоор байна.
Векторын арга нь хүний хэлний сэтгэлгээний ментал орон зайд бүтээврүүд нэгдэн үг үүсгэх, үгс нэгдэн өгүүлбэр үүсгэх механизмыг тодорхойлоход хэлшинжлэлийн уламжлалт аргаас давуутай болох нь судалгаанаас тодорхой байна.
Энэ санааг хялбарчлан жишээгээр харуулвал:
"Би бэлэг аваад гайхсан."
Туршилтаас үзэхэд векторын үржвэр (дот) нь тэрхүү өгүүлбэрийг бүтээгч үгсийн холбогдол, когези, төсөөт чанарыг тодорхойлоход зохимжтой юм.
Дээрх векторын үржвэрийн зэрэгцээ хүний үгсийг холбохбайдлыг (ном авах, сонин ном, их хүч гэх мэт) резултант вектороор илэрхийлэх нь үгсийн цаадах утга, ойлголтыг, хэлний эгэл нэгжээс нийлмэл бүтцүүд үүсгэх механизмыг тодорхойлоход шинэлэг гарц руу биднийг хөтлөхөөр харагдаж байна.
Юм үзэгдэл, үйл явдлыг шинж байдлаар нь тодотгоход үгсийг эрэмбэлэн холбож илэрхийлэх байдлыг өгүүлбэрийн түвшинд судлах нь үгс, тэдгээрийн цаадах ойлголтыг холбох сэтгэлгээний аргыг харуулна. Энэ байдлыг резултант вектор, скалярын үржвэрээр загварчлах нь хүний ментал маппингийн механизмыг судлахад үр дүнгээ өгөхөөр байна.
Тухайлбал, ямар хэлэнд ямар дарааллыг баримтлаж байгааг харьцуулахад сонин дүр зураг харагдана.
Өнгө - хэлбэр - хэмжээ → нэр Намхан шар дүнзэн байшин.
Хэлбэр - өнгө - хэмжээ → нэр New fast road.
Хэмжээ - хэлбэр - өнгө → нэр гэх мэт.New wooden table. Тэрчлэн үйл явдлын дарааллыг илэрхийлэх, үйл явдлыг орон зайд нь эрэмбэлэх арга хэлбэр нь сэтгэлгээний маппингийн өвөрмөц тал болно. Нэг ижил юм үзэгдэл, байдлыг өөр өөрөөр илэрхийлдэг хэлний сэтгэлгээний онцлог нь сэтгэхүйн хүртэн мэдрэхүйн гранулизаци (perceptual granularity) -тай холбоотой. Энэхүү перцептуал тусгалын чадавхи нь хэлний сэтгэлгээний онцлогийг илэрхийлэх нэг хүчин зүйл болох бөгөөд векторын аргаар тайлбарлах нь илүү үр дүнтэй байна.
Энэ нь обьектыг мэдэрч илэрхийлэх координатын (цаг хугацаа, орон зайн) байдал хүний эмбеддинг болон символын сэтгэлгээний онцлогийг илэрхийлнэ гэсэн сонирхолтой дүгнэлтэнд хүргэж байгаа юм.
Өгүүлбэрийн хувиргал (утгын болон бүтцийн гэх мэт) нь бүрэлдэхүүн хэсгүүдийн холбогдлын (когези) хүч, хэмжээ, чиглэлээс хамаардаг. Өгүүлбэрийн хувиргал бүрэн,эсвэл хэсэгчилсэн, эерэгээс сөрөг рүү, энгийнээс нийлмэл, нийлмэлээс энгийн гэх мэт олон хувилбар хийгдэж болно. Энэ нөхцөлд хувиргалуудын эйген орон үүсэх бөгөөд эйген векторын анализ хийхэд сонирхолтой үр дүн гарахаар байгаа юм.
Эго төвт болон ретино төвт мэдрэхүй, хөдөлгөөний арга хэлбэр, хурд чиглэл, обьектын шинж байдлыг илэрхийлэх зэрэг нь өгүүлбэр бүтээх сэтгэлгээний механизмыг векторын аргаар тодорхойлох боломжийг бий болгож байна. Ялангуяа актив - пассив хэллэг, хэлний нийлмэл бүтцүүд нь хэлний сэтгэлгээний маппингийг загварчлах чухал хэрэглэгдэхүүн болно.
Хүмүүс юм үзэгдлийг хэлээр эрэмбэлэн илэрхийлэх буюу маппинг хийх сэтгэлгээний механизмыг векторын ковариант, контровариантын ойлголтыг ашиглан тодорхойлох бүрэн боломжтой юм. Бидний судалгаанаас үзэхэд төрөл хэлний хүрээнд ковариант, төрөл бус хэлний хүрээнд контровариант нь хэлний цөм бүтцийг төлөөлж, ковариант - контровариантын хүрээнд хэлний хувиргалын дүрэм болон хувиргалуудыг тодорхойлох боломж байна.
Хэлний өгүүлбэрүүд, тэдгээрийн олон хувилбарууд, хэлний утгын хувиргалуудыг векторын үржвэр(дот) болон холимог үржвэр (кросс) -ийн аргаар тодорхойлох нь дэлхийн хэлшинжлэлд онцгой байр эзэлдэг универсал хэлзүйн онолыг өргөтгөх нэгэн сонирхолтой гарц болно гэж найдаж байна.
2.2 Хэлшинжлэлд өнөөг хүртэл шийдэгдээгүй асуудлын нэг нь өгүүлбэр дэх үгсийн дараалалтай холбоотой байдаг. Энэ талаар их эрдэмтэд хэлний харьцангуй чанарын тухай таамаглалыг ч дэвшүүлсэн байдаг.
Бидний судалгаанаас үзэхэд, тухайлбал төрөл бус хэлнүүдийн хэв шинжийн онцлогийг тодорхойлох өгүүлбэрийн бүрэлдэхүүн үгсийн дараалал нь тухайн хэлээр харилцагч хүний сэтгэлгээний онцлогийг тусгадаг учрыг векторын аргаар илэрхийлж болно. (The International Forum in Cognitive Modeling - IFCM2013 Milano, Italy)
Векторын коммутатив, ассоциатив, дистрибутив чанар болон инверс нь хэлний өгүүлбэр зүйн бүтцүүдийн олон хэв шинж, хувиргалуудыг тодорхойлох, энэ үндсэн дээр хүн үгээс өгүүлбэр бүтээх механизмыг судлахад арга зүйн ач холбогдолтой болж байна.
Англи, Орос зэрэг хэлэнд SVO (субьект буюу үйлийн эзэн, үйлдэл, обьект), Монгол хэлэнд SOV дараалал байдаг учрыг векторын аргаар, коммутатив болон ассоциатив шинжээр тодорхойлох нь хэлшинжлэлийн аргаар тайлбарлах боломжгүй иймэрхүү үзэгдлийг судлахад шинэ гарцыг бий болгоно. Энэхүү үзэгдлийг тайлбарлахад Якобын тэнцэтгэлийн зэрэгцээ Ли алгебрийн талаас тайлбарлах хэрэг ч гарахаар байна.
Энэ чиглэлээр судалгааг үргэлжлүүлэх нь хэл шинжээчдийн тодорхойлж чадахгүй байгаа проблемыг (SOV - SVO)шийдвэрлэхэд, улмаар өнгөрсөн зуунд Сепир-Уорфын дэвшүүлсэн хэлний харьцангуй чанарын тухай алдарт таамаглалыг тайлахад ч Монголын хэл судлаачдын хувь нэмэр болох биз ээ.
3. Дискурс ба шугаман бус сэтгэлгээ
Хэлний сэтгэлгээний өндөр эрэмбийн бүтээгдэхүүн бол дискурс юм. Дискурс нь мэдлэг, мэдээллийг багцлан илэрхийлэх хүний сэтгэлгээний чадавхи, ялангуяа концептуаль сэтгэлгээг судлах нэн чухал талбар болж байна.
Бид энгийн дискурсын семантик утгыг векторын аргаар загварчлах оролдлогыг хийсэн.
Гадаадын эрдэмтдийн судалгаанаас үзэхэд мэдээллийг эрэмбэлэн кластеринг хийх, синтез хийх чадвар, юм үзэгдлийн цаг хугацаа, орон зайн учир шалтгааны холбогдлыгдискурсийн судалгаанд Гилбертийн огторгуйнхүрээнд тайлбарлах илүү үр дүнтэй байна. Дискурс (текстийн)утгын орон зайг загварчлах суурь болгож, улмаар бичвэрийн бүрэлдэхүүн хэсгүүдийн утгын холбогдлыг,Эвклидийн болон Минковскийн метрик огторгуйг тодорхойлох оролдлогыг хийж байна. Хауздорф болон Кордалын метрик орны санааг ашиглан дискурсын семантик бүтцийг тодорхойлох нь ихээхэн сонирхол татаж байна.Энэ нь текстийн мэдээллийн боловсруулалт хийх, ангилал хийх програм боловсруулахад ач холбогдолтой байна. Цаашилбал бичвэрийн зэрэгцээ хөгжмийн зохиол, уран зургийн агуулга, утгын төсөөтэй болон онцлог байдал, хүн тэдгээрийг мэдрэн ойлгох үйл явцыг судалж хүний сэтгэлгээний нийтлэг зүй тогтлыг илэрхийлэх боломжийг математикийн аргууд бидэнд нээж өгч байна.
Энэ бол хүний тархиний мэдээлэл боловсруулах үйл ажиллагааг загварчлах чухал чиглэлийг хөгжүүлэхэд Монголын эрдэмтэд ч хамтран зүтгэх шинэ талбар болно.
Хүний сэтгэлгээг загварчлах тэргүүлэх чиглэлээр ажиллаж байгаа гадаадын эрдэмтэд хэлний шугаман бус сэтгэлгээг онцгой анхааран судалж байна. АНУ болон бусад орны хүчтэй их сургуулиудийнтархи судлалынлабораториудад ийм чиглэлийн туршилтууд хийж байна.
Хэлний шугаман бус сэтгэлгээ нь хэлний өвөрмөц бүтэц, үзэгдлийг бий болгодог. Тухайлбал, шугаман бус сэтгэлгээний илэрхийлэл болох метафор хэлний онцлог, тухайн хэлээр харилцагч хүмүүсийн сэтгэлгээг судлахад чухал обьект болдог. Метафор сэтгэлгээг тензорын хувиргалын аргаар судлахад зарчмын шинэ үр дүнд хүрэх боломж байна.
Хүний хүртэх мэдрэхүйн модаль чанар, орон зайн сэтгэлгээ, түүний ассоциатив механизмын бүтээл болсон метафорыг судлахад бусад шинжлэх ухаанд өргөн хэрэглэгддэг Лоренцийн трансформацийн адил хүчтэй арга, санааг ашиглах нь хэлшинжлэлд шинэ гарцыг бий болгох гэсэн төсөөлөл бодит биелэлээ олох биз ээ.
Энэ мэтийн ихээхэн ирээдүйтэй судалгааны шинэлэг чиглэлүүдэд манай залуу эрдэмтэд хүч хавсран зүтгэх нь Монголын шинжлэх ухаанд нэгэн хүчтэй түрлэг болно гэж итгэж энэхүү өгүүллийг бичлээ.
Өгүүлэл нь нийтэд зориулагдсан учир зарим судалгааны үр дүн, дэвшүүлэх санаагаа энгийнээр илэрхийлсэн нь энэ болно.
Энэ бол хүний тархиний мэдээлэл боловсруулах үйл ажиллагааг загварчлах чухал чиглэлийг хөгжүүлэхэд Монголын эрдэмтэд ч хамтран зүтгэх шинэ талбар болно.
Хүний сэтгэлгээг загварчлах тэргүүлэх чиглэлээр ажиллаж байгаа гадаадын эрдэмтэд хэлний шугаман бус сэтгэлгээг онцгой анхааран судалж байна. АНУ болон бусад орны хүчтэй их сургуулиудийнтархи судлалынлабораториудад ийм чиглэлийн туршилтууд хийж байна.
Хэлний шугаман бус сэтгэлгээ нь хэлний өвөрмөц бүтэц, үзэгдлийг бий болгодог. Тухайлбал, шугаман бус сэтгэлгээний илэрхийлэл болох метафор хэлний онцлог, тухайн хэлээр харилцагч хүмүүсийн сэтгэлгээг судлахад чухал обьект болдог. Метафор сэтгэлгээг тензорын хувиргалын аргаар судлахад зарчмын шинэ үр дүнд хүрэх боломж байна.
Хүний хүртэх мэдрэхүйн модаль чанар, орон зайн сэтгэлгээ, түүний ассоциатив механизмын бүтээл болсон метафорыг судлахад бусад шинжлэх ухаанд өргөн хэрэглэгддэг Лоренцийн трансформацийн адил хүчтэй арга, санааг ашиглах нь хэлшинжлэлд шинэ гарцыг бий болгох гэсэн төсөөлөл бодит биелэлээ олох биз ээ.
Энэ мэтийн ихээхэн ирээдүйтэй судалгааны шинэлэг чиглэлүүдэд манай залуу эрдэмтэд хүч хавсран зүтгэх нь Монголын шинжлэх ухаанд нэгэн хүчтэй түрлэг болно гэж итгэж энэхүү өгүүллийг бичлээ.
Өгүүлэл нь нийтэд зориулагдсан учир зарим судалгааны үр дүн, дэвшүүлэх санаагаа энгийнээр илэрхийлсэн нь энэ болно.
Б.Чулуундорж (Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль)
Сурвалж: http://translationclub.blogspot.com/2013/11/blog-post_12.html
Subscribe to:
Posts (Atom)

